"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл “e-Mongolia” системээр явуулах болсон талаар мэдээллээ.
Энэ оноос эхлэн "Оюутан цэрэг"-ийн бүртгэлийг “e-Mongolia” системээр явуулах бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр нээгдэж, 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
2022 он гарснаас хойш “e-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулсан бөгөөд иргэд давхардсан тоогоор 8.5 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ.
Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө, орон нутгийн иргэд байгаа юм.
Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал,
-
Барилга, хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ,
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болжээ.
Ингээд ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн “Оюутан цэрэг"-ийн бүртгэлийг цахимаар буюу “e-Mongolia”-аар дамжуулан авах гэж байна.
Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн байна. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэрэг"-ийн цүртгэлийг цахимаар хийхээр болоод байгаа аж.
Мөн 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1,200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.