x

ТӨСӨЛ ЗУРАГ: “Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно

Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өгчээ.

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин сууж байна.

Мөн 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг. Гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэг бол Гандантэгчилэн хийд юм. Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байна. 

2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа аж. 

Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ 12 цаг 50 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ 12 цаг 50 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 12 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 12 цаг 53 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна 12 цаг 55 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. 12 цаг 55 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ 12 цаг 56 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав 12 цаг 58 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа 12 цаг 58 мин Улаанбурхан өвчин гэж юу вэ? 12 цаг 59 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 13 цаг 1 мин "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль зохион байгуулагдаж байна 13 цаг 2 мин ЕБС-ийн төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хороололд 26 бага сургууль барина 13 цаг 3 мин “ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа 13 цаг 3 мин Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй 17 цаг 21 мин Вьетнам улсад аялсан монгол иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол илэрчээ 17 цаг 50 мин Delta Air Lines компанийн нисэх онгоц Канадын Торонто хотод осолдож, зорчигчид амьд гарлаа 18 цаг 1 мин “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж байна 18 цаг 12 мин "The MongolZ" баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд "Astralis"-тай тоглоно 18 цаг 15 мин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа 18 цаг 33 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэрги... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төм... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар ш... Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын с... TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаа...
Top