Улс төр
Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо
Энэ сарын 21-24-нд зохион байгуулагдах Эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2020-01-20
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллана
Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно" гэв.
2020-01-19
Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын тоо хүн амынхаа тоонд уялдах ёстой
Сонгуулийн хууль хүн амын тоонд уялдах ёстой. Ардчилсан зарчимтай байх, тэгш сонголт хийх боломжийг олгохын төлөө сонгуулийн хуулийг баталсан. Түүнээс хөгжил, суурьшлын бүс гэдэг асуудлыг татан оруулж ирж хольж хутгаж болохгүй.
2020-01-18
Н.Номтойбаярын бүрэн эрхийг Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг ирэхээр хэлэлцэнэ
УЕП Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргахаас нааш Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хэлэх боломжгүй.
2020-01-17
Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэг сар болгох санал гаргав
Уг саналыг боловсруулахад улс төрийн 23 намын байр сууриа нэгтгэсэн гэв.
2020-01-17
Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчих үү?
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргах ёстой тул хуралдааныг гурван гишүүнтэйгээр явуулах тухай яригдаж байна. Гэвч хуульд заасны дагуу дэд хорооны бүх гишүүд 100 хувийн саналаар шийдвэр гаргах ёстой.
2020-01-17
ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хуульд өөрчлөлт оруулна
Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2020-01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар овоглодог Гашуунсухайт-Таван толгой чиглэлийн 267 км төмөр зам бүтээн байгуулах төсөлтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг өнгөрсөн хоёр, гурван жил том сенсааци байв.
2020-01-17
Малын хулгайчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгав
Малын хулгайлсэн этгээдэд 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял онооно. Хүндрүүлэх нөхцөл буюу найман бог, хоёр бодоос олон тооны мал хулгайлсан, хил давуулсан бол 2-8 жил хорих заалтыг хуульд тусгасан байна.
2020-01-16
ХЭҮК-ийг 5 гишүүнтэй болгохыг дэмжжээ
ХЭҮК таван гишүүнтэй байх, жендэрийн тэнцвэрийг харгалзах, мөн эрүү шүүлт хариуцсан гишүүнтэй байх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
2020-01-16
Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирнэ
Ч.Сайханбилэг: Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа.
2020-01-15
Сонгуулийг ирэх сарын 1-нээс өмнө товлон зарлаж, тойргийн мандатын тоог тогтооно
Ч.Содномцэрэн: Хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. "Олон мандаттай тойрог" гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана.
2020-01-15
Б.Пүрэвдорж: Мах экспортлогчид Ч.Улаанд нэг кг тутамд 12 юанийн авлига төлж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байгаа талаар өчигдөр (2020.01.14) мэдээлэл хийлээ.
2020-01-15
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
2020-01-15
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайдыг огцруулах төсөл өргөн барив
Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэлийг тогтоолын төсөлд тусгасны нэг нь махны үнэ унаж, малчдын орлого багассан явдал. Хятадын махны үйлдвэрийг дэмжсэн нь түүнийг огцруулах эхний үндэслэл болсон гэв.
2020-01-14
Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал хойшилжээ
Шүүх хурал өнөөдөр зарлагдсан боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учир шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв.
2020-01-13
"Хар жагсаалт"-ад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлэх санал гаргав
УИХ-ын гишүүн Л.Болд: Нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна.
2020-01-13
"Монгол Тэмүүлэл" сургуулийг 133-р сургуулийн байрнаас нүүлгэхээр шийдвэрлэжээ
2019 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хэл ам дагуулж буй 133-р сургуулийн барилгыг чөлөөлж, энд хичээллэж байсан Кэмбрижийн сургалттай "Монгол Тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр болжээ.
2020-01-13
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүллээ
Г.Занданшатар: Эрүүл нийгмийг төлөвшүүлж, шударга ёсыг бататган, хөгжил цэцэглэлтийг дархлахын тулд бид урагшаа илүү олон алхах ёстой. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
2020-01-13
Хотын дарга асан Э.Бат-Үүл ЕТГ-ын даргатай шүүхдэж байна
Э.Бат-Үүл: Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна.
2020-01-13