Японы видео тоглоомын “Nintendo” компани борлуулалт сайтай байгаа “Switch” консолын дараагийн хувилбарыг танилцууллаа. Энэ онд худалдаанд гаргах шинэ төхөөрөмж нь тус компанийн сүүлийн найман жилийн хугацаанд гаргаж буй анхны ийм төрлийн бүтээгдэхүүн болох юм.
“Nintendo” компани “Switch 2”-ын үнэ ба үзүүлэлтийн талаар мэдээлээгүй байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Богино хэмжээний танилцуулга бичлэгээс үзэхэд шинэ төхөөрөмж өмнөхтэйгээ төстэй болох нь харагдана. Гэхдээ дэлгэц болон удирдлага нь илүү том хэмжээтэй болсон байна.
Тус компани дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн томоохон хотуудад “Switch 2”-ыг туршиж үзэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Nintendo” 2017 онд “Switch”-ийг худалдаанд гаргаснаасаа хойш дэлхий даяар 140 сая гаруй ширхэгийг борлуулсан боловч сүүлийн жилүүдэд борлуулалт нь саарсан байна.