x

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Хаяа хотуудтайгаа нийлээд 13 сая хүн амтай Америкийн хоёр дахь том хот болох Лос-Анжелес энэ сарын 7-ны өдрөөс хойш аймшигт түймэрт автаад байна. Түүхэнд үзэгдээгүй их гамшгийн улмаас хэд хэдэн хороолол шатан сүйрч, түймрийн дөл Холливүүдийн толгодод хүрснээр Hollywood тэмдэг, Сансет өргөн чөлөө, Алдрын гудамж аюулд өртөхөд ойрхон болжээ. 

Тус хотын Пасифик-Палисейдс дүүрэгт хамгийн том түймэр газар авсаар одоо 96 хав.дөр.км талбайг хамраад байна. Цаг уурын ажиглалтын AccuWeather албаны тооцоолсноор, түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 150 тэрбум долларт хүрчээ.

Лос-Анжелесын тойргийн цагдаагийн газрын дарга Роберт Луна-гийн ярьснаар, түймрийг өдөөсөн, маш хурдан тархсан бүхий л шалтгаануудыг нягтлан шалгаж байна. Тухайлбал, аянга буусны улмаас түймэр дэгдэх нь АНУ-д түгээмэл үзэгдэл боловч энэ нь Палисейдс ба Итан дүүргүүдэд гарсан түймрийн шалтгаан биш гэдэг тодорхой болжээ.

Хүмүүс санаатайгаар гал тавьсан, мөн цахилгаан дамжуулах шугамнаас оч үсэрснээс гал гарсан гэх таамаглалуудыг дэвшүүлж байгаа боловч албан ёсоор нотлогдоогүй байна.

Шүүмжлэлд балбуулсан хотын дарга

Үүнтэй зэрэгцээд түймэртэй тэмцэх үүргээ огоорсон хотын дарга Карен Басс гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд ширүүн шүүмжлэлийн бай болж байна. Түймэр ид дүрэлзэж байх үед Гана улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явж байсан тэрбээр түймэр газар авсан тухай онгоцон дотор байхдаа мэдсэн нь олны дургүйцлийг төрүүлэв. Түймэртэй холбоотой нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг хотын цаг уурын албанаас анхааруулсаар байтал гадаадад аялж явсан түүнийг огцруулахыг шаардаж Лос-Анжелесын 100 мянга гаруй оршин суугчид өргөх бичиг барьжээ.

 

Daily Mail сонинд бичсэнээр, түймэр дэгдэхээс долоо хоногийн өмнө хотын дарга гал түймэртэй тэмцэх албаны төсвийг 49 сая доллароор танасны улмаас 16 галын станцыг хаахаас аргагүйд хүрсэн байна. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр, нөөц сангаас нэмэлт санхүүжилт хийснээр 2025 оны төсөв урьд оныхоос 53 саяар нэмэгдсэн байна. Ямартай ч энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь илт байлаа.

 

Учир нь, тус албаны дарга Кристин Кроули гал түймэртэй тэмцэх усан хангамжийн систем, дэд бүтэц хуучирч элэгдсэн тухай илтгэлийг сүүлийн хэдэн сарын турш хотын даргад илгээж байжээ. Галын станцуудын материал-техникийн хангамжийн байдал 1960-аад оныхоос бараг дээрдээгүй атал Лос-Анжелесын хүн амын тоо саяар нэмэгдэж, галын дуудлага 5 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, гал сөнөөгчдөд хөрөнгө мөнгө төдийгүй дэд бүтцийг шинэчлэх цаг хугацаа хэрэгтэй байлаа.  Жишээ нь, түймэр дэгдэх үед гал сөнөөх албаны усны шугам хоолойнууд усгүй хуурай байсан гэх яриа газар авч, улстөржсөн ширүүн маргаан өрнөж байна. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом хэлэхдээ, түймэр дэгдэх үед Лос-Анжелесын “Санта-Инес” усан сан засварт ороод, усгүй хоосон байсан шалтгааныг тогтоохын тулд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Ган гачиг

Нэгдүгээр сар бол Калифорнийн хувьд борооны улирал, гэтэл 2024 оны хавраас хойш энд бороо бараг орсонгүй. Сүүлийн хэдэн жилийн турш Калифорнид ган болж, харин 2022 ба 2023 онуудад гэнэт их хэмжээний бороо оржээ. Үүнээс шалтгаалан өвс ногоо, бут сөөг, модод эрчимтэй ургасан байна.

Лос-Анжелест 12 дугаар сард дунджаар +14,2 хэм нэгдүгээр сард +14,4 хэм дулаан байдаг.  Энэ онд арай сэрүүвтэр байсан бол хур тунадас бараг орсонгүй. Хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сард бороо орсон бол 11 дүгээр сард дөнгөж 0,3 мм чийг /ердийн үед 57 мм/унажээ. Ингээд дахиад л ган болсон тул эрчимтэй ургаж байсан өвс ургамал, бут сөөгнүүд хуурай салхины нөлөөгөөр чийгээ алдаж, хэт хатсанаар түймрийг тэтгэж, улам өдөөсөн байна. Хүчтэй салхиар дамжих галын цог ургамлан бүрхэвчинд хүрэлцэх төдийд бензинтэй саванд чүдэнз зураад хаясан мэт дүрэлзэнэ.  

Салхины нөлөө

Энэ сард Санта-Ана гэдэг нэртэй салхи дэгдэв. Үүнийг уналтын салхи гэж нэрлэдэг бөгөөд эх газрын гүн дэх өндөрлөг газраас тал хөндийд орших хотуудыг чиглэн шуурдаг энэхүү салхи хуурай халуун агаар ба цөлийн элс шороог тээж авчирдаг.

12 дугаар сар ба нэгдүгээр сард Санта-Ана салхины улмаас түймэр дэгдэх нь ховор үзэгдэл биш ажээ. Гэтэл энэ жил салхины хурд 45 м/с-д хүрсэн нь АНУ-ын Хар салхийг судлах үндэсний төвөөс гаргадаг хар салхины 5 шатны ангиллын 2 дугаарт орохоор хүчтэй байлаа. Одоо ч гэсэн салхины хүч буурахгүй байгаа нь түймрийг унтраах ажиллагааг хүндрүүлж байна.

Галын цог

Зарим тохиолдолд хэт хүчтэй салхи нь эрчим хүчний шугамын шон, кабелийг газарт унагаснаар хэт хатсан өвс ургамлууд шатаж эхэлдэг. Энэ үед Санта-Ана салхи галын дөлийг өдөөж, ноцож буй цогийг хол зайд хийсгэсний улмаас олон мянган байшин шатсан байна.

Цогноос болж нэг байшин шатаж байгаа бол гал сөнөөгчид түүнийг дор нь унтрааж чадна. Гэтэл хэдэн арван байшин нэгэн зэрэг шатаж, байшин бүрээс дахиад цог үсэрснээр түймэр улам даамжирч, унтраах ямар ч боломжгүйд хүрчээ.  

Дов толгод, хавцлууд

Дов толгод ихтэй бүс нутагт ойн түймэр дэгдэх магадлал өндөр байдаг. Түймэр уулын энгэр даган маш түргэн тархдаг бөгөөд гуу хавцлаар дамжсан түймрийг унтраахад маш хэцүү, зарим тохиолдолд ямар ч боломжгүй байдаг.

Газрын гадаргуугийн өвөрмөц байрлал нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулдаг. Палисейдсийн районы толгодын дундуур тавьсан нарийхан замууд иргэдийг нүүлгэхэд багагүй саад учрууллаа.  

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө  

Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймэр дэгдэхэд хэр зэрэг нөлөөлсөн бэ гэдэг талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түймэр дэгдэх эрсдэлтэй өдрүүдийн тоо нэмэгдэж, үүнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа нь илт байна. Дэлхий даяар халж байгаагийн зэрэгцээ цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн хамрах хүрээ тэлсээр.

Ойр ойрхон хэт халж, салхины хүч ширүүсэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний бороо орсноор өвс ургамал эрчимтэй ургаж байна. Ингэснээр халалт ба хуурайшилт нь чийглэг агаар, салхитай ээлжлэн солигдох болсон нь чухамдаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдэл бөгөөд ирээдүйд учрах эрсдэлүүдийн шалтгаан мөн гэсэн дүгнэлтийг АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны Үндэсний төв хийжээ.  Цаг улирлын байдал ийнхүү огцом өөрчлөгдөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэдгийг Америкийн цаг уур судлаачид Nature сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурдсан байна. 

Ерөнхийдөө өмнөд Калифорнид 5 дугаар сараас 10 дугаар сарыг гал түймрийн улирал гэж үздэг бол тус муж улсын захирагчийн ярьснаар, өнөө цагт ойн түймэр байнга дэгдэх болсноор түймрийн улирал гэсэн ойлголт үгүй болж, “түймрийн жил”-ийн тухай ярих болжээ.  

 

Эх сурвалж: ВВС   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 8 цаг 28 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 8 цаг 29 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 8 цаг 29 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 8 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 8 цаг 32 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 11 цаг 40 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 11 цаг 41 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 11 цаг 42 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 11 цаг 43 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 14 цаг 11 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 14 цаг 23 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 14 цаг 24 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 14 цаг 26 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 14 цаг 28 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 14 цаг 32 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 14 цаг 35 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 14 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 14 цаг 38 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 14 цаг 41 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 14 цаг 44 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top