Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" хэмээх нийтлэлийг baabar.mn сайтад нийтлүүлснийхээ төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдаж Зөрчлийн хуулийн дагуу хоёр сая төгрөгийн торгууль төлөхөөр болжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас түүний нэр дээр цагдаад гомдол гаргасан юм байна.
Гэвч хотын дарга асан цагдаагийн шийтгэх хуудсыг хуулийн үндэслэлгүй хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан гомдол гаргажээ. Шүүх хурал өнөөдөр болох бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ тухай тэр өөрийн твиттер хуудсаар жиргэжээ.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна