x

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар энэ сарын 16-нд Монголбанканд ажиллаж, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд УИХ-ын тогтоолыг уншиж танилцууллаа.

УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг томилсон. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад  Н.Ууганбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадорж, Г.Тэлмэн, Т.Тэлмэн, У.Хосжаргал, Д.Энхжаргал, Г.Эрдэнэбаяр нарыг тус тус томилсон юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхэд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр 2020 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Үүний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, УИХ-ын эрхлэх асуудлын харьяаны байгууллагын удирдах ажилтан томилохдоо олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ил тод сонсголоор хэлэлцэн баталсныг онцлов. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл нь шинээр томилсон баг бүрэлдэхүүн болж байгаа тул манай улсын банкны салбарт шинэчлэл авчирч, салбарын цаашдын хөгжилд эергээр нөлөөлөх хөгжлийн хүч болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, ажлын амжилт хүслээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь бодлогын шийдвэр гаргах, үйл ажиллагааны бие даасан, нээлттэй хариуцлагатай байдлыг хангах, Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Монголбанкны Хяналтын зөвлөл нь төв банкны зөвлөл, дотоод хяналт болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцах, тодорхой гүйлгээнд шалгалт хийх, аудит хийлгэх санал гаргах зэрэг холбогдох хуулийн дагуу ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 39 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 53 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 4 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 27 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top