x

Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ

Японы гарааны компанийн зохион бүтээсэн сарнаа буугч төхөөрөмжийг Америкийн пуужингаар Флорида муж улсаас хөөргөсний дараа тойрог замд амжилттай оржээ. 

Токиод төвтэй “ispace” гарааны компани 2023 оны дөрөвдүгээр сард Саран дээр аппаратаа газардуулах анхны оролдлого нь бүтэлгүйтсэний дараа хоёр дахь удаагаа оролдсон нь энэ юм.

Орон нутгийн цагаар лхагва гаргийн шөнийн 01:00 цагийн үед буугч төхөөрөмжийг тээсэн пуужин Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн байна. Сансрын хөлөг 90 орчим минутын дараа пуужингаас салж, тойрог замд оржээ.

Аппарат одоо хэд хэдэн маневр хийж Саранд ойртох бөгөөд ирэх тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сарын эхэн үеийн хооронд буух оролдлого хийнэ.

Өнгөрсөн онд Америкийн “Intuitive Machines” компани Саран дээр төхөөрөмжөө газардуулсан анхны хувийн компани болсон юм. Лхагва гарагт Америкийн “Firefly Aerospace” компани мөн дээр дурдсан пуужингаар буугч төхөөрөмжөө хөөргөсөн бөгөөд гуравдугаар сард Саран дээр газардуулахаар ​​төлөвлөж байна.

Хэрэв “ispace” зорилгоо биелүүлж чадвал Саран дээр төхөөрөмжөө газардуулж чадсан анхны Японы хувийн компани болно. Компанийн гүйцэтгэх захирал Хакамада Такеши хэлэхдээ, бид хоёр жилийн өмнөх анхны оролдлогоос сургамж авч, энэ удаа илүү итгэлтэйгээр ажиллаж байна гээд, бид аппаратаа газардуулах төлөвлөгөөгөө тууштай үргэлжлүүлнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 2 цаг 15 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 2 цаг 24 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 2 цаг 26 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 2 цаг 30 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 2 цаг 36 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 2 цаг 41 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 2 цаг 49 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 7 цаг 49 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 7 цаг 55 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 8 цаг 14 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 8 цаг 15 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 8 цаг 17 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 8 цаг 19 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 8 цаг 21 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 8 цаг 23 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 8 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 8 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 8 цаг 25 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 8 цаг 27 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top