x

Сонгуулийг ирэх сарын 1-нээс өмнө товлон зарлаж, тойргийн мандатын тоог тогтооно

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн:

-“УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. 

Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон.  

Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. 

Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна. 

Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно.

Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. Ерөнхийдөө тэр жишгээр тойрог, мандат хуваарилах байх.  

Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана. 

Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлнэ” гэлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-“Сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгнө.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртлэх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэлээ. 

Ийнхүү холбогдох албан тушаалтнууд УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: 

-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа.  
Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүүндрэлтэй байдаг. 

-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараадаг асуудлыг яах вэ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? 

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа н.Чинбат: 

-Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй. 

Нэр дэвшигч хуульд заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг хоёр мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

-УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо тавьж болно. 

Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.  

Харилцаа холбооны зохицуулах хороо н.Лувсар-Очир: 

-Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. 

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. 

Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн суртчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top