Баянхошуу орчимд агаарын бохирдол өндөр түвшинд хүрч, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар тус бүсэд агаарын чанарын индекс (АЧИ) 427 буюу "маш их бохирдолтой" түвшинд хүрсэн нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүйг харуулж байна.
Агаарын чанарын индексийн түвшин ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
-
Цэвэр (0-50): Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
-
Хэвийн (51-100): Зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
-
Бага бохирдолтой (101-200): Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч болзошгүй. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү өртөмтгий.
-
Бохирдолтой (201-300): Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн хувьд илүү хүндээр илэрнэ.
-
Их бохирдолтой (301-400): Удаан хугацаагаар гадаа байх үед эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж болно.
-
Маш их бохирдолтой (401-500): Хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй.
Иргэдэд өгөх зөвлөмж:
-
Гадаа биеийн хүчний ажил хийхээс зайлсхийх.
-
Гадаа явах хугацаагаа багасгах.
-
Амны хаалт тогтмол хэрэглэх.
-
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух.
-
Цэвэр агаарт салхинд гарах боломжийг эрэлхийлэх.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд оршин суугчид болон холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг багасгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эх сурвалж: MNB