x

Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2024 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөнөөр Засгийн газрын дэвшүүлсэн зорилтод хүрснийг өнөөдөр танилцуулсан албан ёсны тоо баримт харуулжээ.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадын ДНБ 134 их наяд юань /ойролцоогоор 18.77 их наяд ам.доллар/ болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр 2024 оны дөрөвдүгээр улиралд  өмнөх оныхоос 5.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх жил 4.6 хувиар өсөж байсантай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гадаадын дарамт, дотоодын хүндрэл бэрхшээл нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс 2024 онд дэвшүүлсэн томоохон зорилтоо амжилттай биелүүлсэн гэж Статистикийн товчооны дарга Кан И хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд, эдгээр ололт амжилтад хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасныг дурджээ.

Өмнөх онтой харьцуулахад Хятадын ДНБ 2024 оны 10-12 дугаар сард 1.6 хувиар өссөн бөгөөд үүнийг гуравдугаар улиралд 0.9 хувиар өсөж байсантай харьцуулахад мөн сайжирсан байна.

Дотоодын хэрэглээний зардлын өсөлт сул, зарим аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй тулгарсан, тодорхой салбар дахь эрсдэлүүд санаа зовоосон асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ дэлхийн хэмжээнд геополитикийн зөрчилдөөн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого газар авсаар байгаа зэргээс шалтгаалан Хятадын эдийн засагт янз бүрийн хүндрэл сорилтууд тулгарсаар байгаа хэдий ч өнгөрсөн улиралд дээрх өсөлтүүд гарчээ.

Хятад улс багц бодлогуудаа цаг тухайд нь танилцуулж байсан нь эдийн засгийн өсөлт ба итгэлийг бэхжүүлэхэд тус дөхөм болсон гэж Кан И цохон тэмдэглээд, цаашдаа эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 8 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 8 цаг 21 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 8 цаг 22 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 8 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 8 цаг 24 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 11 цаг 32 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 11 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 11 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 11 цаг 35 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 14 цаг 4 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 14 цаг 15 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 14 цаг 17 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 14 цаг 19 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 14 цаг 21 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 14 цаг 24 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 14 цаг 27 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 14 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 14 цаг 30 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 14 цаг 34 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 14 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top