x

Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина

Улсын Их хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг та өмнөх парламентын үеэс эхэлж тавьсан. Анхны 126 гишүүнтэй парламентад дахин өргөн мэдүүлж байна. Дахин өргөн мэдүүлнэ гэдэг нь уг хуулийн төсөл татагдсан гэсэн үг биз дээ?

-Энэхүү хуулийг миний хувьд 2019 онд буюу сүүлийн 76 гишүүнтэй парламентын үед өргөн барьж байсан. Харамсалтай нь өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байсаар сонгуультай залгасан. Тэгэхээр УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн парламентын-бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй бол хууль санаачлагчид нь буцаах хуультай. Энэ утгаараа дээрх хуулийн төсөл шинэ парламентын үед дахин өргөн баригдаж байгаа юм. Шинэ парламентад УИХ-ын дөрвөн гишүүний хамт НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төслөө өргөн барьж байна.

-Энэхүү хуулийн ач холбогдлыг хэлэхгүй юу. Яг ямар ач холбогдолтой болохоороо төдийгөөс өдийг хүртэл хэлэлцүүлэх гэж зүтгээд байгаа вэ?

-Манай улсад нийт 180 мянга гаруй аж ахуйн нэгж бий. Үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг 250 мянган иргэн байдаг. Үүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн тоон мэдээлэл байна.

-50 хувь ч хүрэхгүй аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна гэсэн үг үү?

-Дэндүү бага тоо харагдаж байгаа байх. Юунаас болоод НӨАТ төлөгч биш байна вэ гэдэг нь тодорхой. Тэр бол НӨАТ дэндүү өндөр байгаа байдал юм. Тиймээс НӨАТ-ыг буулгах хэрэгтэй. Магадгүй өнгөрсөн жил энэхүү хуулийн төслийг хэлэлцээд баталчихсан бол 3.8 их наяд төгрөгөөр татвар багасна гэж автоматаар тооцож болохгүй. Харин татварыг багасгаснаар татварын бааз суурь нэмэгдэх замаар татварын бүрдүүлэлт улам нэмэгдэх байсан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг таван хувь болгосноороо 50 мянган НӨАТ төлөгч биш, 150 мянган НӨАТ төлөгч бүр тэрнээс дээшээ НӨАТ төлөгч бүртгэгдэх байсан. Одоо НӨАТ төлөгч 80 мянган аж ахуйн нэгжийн тоо даруй хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх байсан. Ингэснээр татварын нөөц багасахгүй, харин ч нэмэгдэнэ. Хамгийн эерэг нөлөөлөл нь НӨАТ төлөгч нэмэгдэхийн хэрээр далд эдийн засаг хумигдах, цаашлаад эдийн засгийн ил тод байдал улам нэмэгдэх боломжтой байсан. Том зургаараа аж ахуйн нэгж, иргэдийн хувьд ч эдийн засгийн өсөлт бий болох байсан юм. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ буурах, цаашлаад эдийн засаг илүү эрчимжих хандлага бий болох байлаа.

-Олон улсад ер нь НӨАТ ямар байдаг юм бэ. Тэр дундаа манай улс шиг эдийн засагтай орнуудын хувьд энэ төрлийн татварын хувь хэмжээ ямар түвшинд байдаг юм бол?

-Нийт 200 гаруй орны 80 орчим хувь нь 10 хувиас доош татвартай байдаг. Мэдээж өндөр татвартай буюу 20 хувиас дээш НӨАТтай улсууд байдаг. Гэхдээ тэр улсуудын НӨАТ-ын буцаан олголтын систем нь маш шуурхай, чамбай. Нөгөөтэйгүүр бизнес эрхэлж байгаа хүн болгон НӨАТын системдээ хамрагдаад явдаг, онцлогтой.

Тиймээс НӨАТ өндөр байна гэж гомдоллодоггүй. Учир нь буцаан олголтын систем маш сайн байдагтай холбоотой.

-Тэгэхээр манай улсын хувьд буцаан олголтын систем тааруу гэж ойлгох уу?

-Тийм. Яагаад энэ систем муу байна вэ гэж. Орон нутаг дээр би жишээ авч ярья. Сумын төвд 20 дэлгүүр ажилладаг байлаа гэж бодъё. Эдгээр дэлгүүрүүдийн хоёр, гурав нь л НӨАТ-ын баримт өгдөг. Үлдсэн 17 дэлгүүр НӨАТ өгдөггүй гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр цалин, орлого багатай иргэдийн хувьд аль болох НӨАТ-гүй дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахаа бодно. Ингэхээр НӨАТ өгч байгаа дэлгүүр бараагаа зарахын тулд НӨАТ өгөхгүй байдал руу орохоос өөр аргагүй. Хүн амын тал хувь нь орон нутагт амьдардаг. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өндөр болголоо ч гэсэн тал хувь нь НӨАТ хийдэггүй учраас буцаан олголт авч чадахгүй гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх гэхээс илүү татварыг бууруулах нь хамгийн зөв шийдэл.

-Та хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг энэхүү шинэ парламентад өргөн мэдүүлсэн. Ер нь хэрэглээнд хуурамч шатахууны хувь хэмжээ өндөр байна уу. Энэ нь нэг төрлийн бизнес болсон гэж та хэлж байсан?

-Онцгой албан татвараас зугтдаг, түүнийгээ бизнес болгосон бүлэглэл манай улсад бий. Энэ бол хуурамч шатахууны бизнес. Юуны өмнө хуурамч шатахуун гэж юу вэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэт хотод байдаг шатахуун импортын нэг үйлдвэр бий. Тэр үйлдвэр хойноос 30 ширхэг вагон түлш оруулж ирлээ. Ингээд оруулж ирсэн вагон түлшнийхээ нэг бүрээс 25 хувийг нь соруулж авдаг. Улмаар дутсан 25 хувьдаа керосин, нафтагаа нэмчихдэг. Дахиад 30 литр бэхжүүлэгч бодис нэмнэ. Ингээд вагон бүрийнхээ тагийг хаагаад явуулчихдаг. Тухайн түлш ачсан вагон хойноос зүүн тийшээ явах замдаа холиод хуурамч шатахуун бий болдог. Үүнийгээ шатахуун түгээх станцуудад түгээгээд улмаар жолоочид хүрнэ гэсэн үг. Ингээд хуурамч шатахуунаас болоод иргэдийн автомашин эвдэрч гэмтэнэ. Зарим нь бүр явах боломжгүй болно. Үүнээс болж иргэдийн хувьд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна бизнесээ явуулах боломжгүй байдалд хүрч байгаа юм. Тэгэхээр яаралтай энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлаад, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Иргэдийн хувьд ч хохиролтой, улсын татварын орлогод ч сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Эдийн засаг өсөх нэг шалтгаан нь бизнес эрхлэгчдийн ө рсөлдөөн байдаг. Тэр дундаа шударга өрсөлдөөнөөс эдийн засаг, зах зээл эрүүлждэг. Гэтэл нэг хэсэг нь татвараа төлөөд бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж байхад нөгөө хэсэг нь ингээд татваргүй бараа оруулж ирж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учруулж яав ч болохгүй. Бүр төсвийн орлогыг тасалдуулах эрсдэл үүсдэг учраас энэхүү хуулийн төслийг нэн яаралтай батлуулах хэрэгтэй.

-Угтаа энэ хуулийг өргөн бариад УИХ баталчихсан байсныг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаад хүчингүй болгосон. Энэ нь ямар учиртай юм бэ?

–Уг хуулийг миний хувьд 2017 онд өргөн барьж, хоёр жилийн турш зүтгүүлж байгаад батлуулж байсан. Харамсалтай нь 2023 оны долдугаар сард ҮХЦ-ээс дүгнэлт гаргаж, хүчингүй болгосон. Үүний шалтгаан нь тодорхой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд авлига авсан гэж миний хувьд харддаг. ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийг тухайн үеийн парламент хүлээн авснаараа иргэдийнхээ өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Тиймээс энэхүү хуулиа анхны 126 гишүүнтэй парламентын үед дахин өргөн барьж байна.

-Таны хувьд Төмөр замын царигтай холбоотой, тэр дундаа нарийн царигийн асуудлаарх хуулийн төслийг боловсруулж байгаа гэж сонссон?

-Төрөөс төмөр замын тээврийн талаарх баримтлах бодлогын бичиг баримт батлагдан гарсан. Энэ утгаараа Наушкиас Эрээн хүртэлх төмөр зам өргөн царигаар явж байгаа. Тэгэхээр уг салаалсан буюу огтлолцсон тохиолдолд өргөн царигаар төмөр зам барина гэсэн заалттай. Хэрэв уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавибал ямар царигаар тавихыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж заасан. Тиймээс энэхүү заалтыг Засгийн газар шууд хэрэгжүүлдэг байх хуулийн төслийг миний зүгээс өргөн барих гэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавих тохиолдолд тухайн орны царигтай ижил төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барихаар Засгийн газраас санал авах шатандаа явж байгаа. Энэхүү төслийг 2021 онд УИХ-д өргөн барьж байсан. Харамсалтай нь хэлэлцүүлэгт орж чадалгүй явсаар 76 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс энэхүү төслөө шинэ парламентын үед дахин өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

-Нарийн царигийг зөвхөн уул уурхайн орд гэхгүйгээр шууд Улаанбаатар хүртэл тавих эрх зүйн боломжийг нээчихвэл эдийн засгийн ач холбогдол нь нэмэгдэх юм биш үү?

-Миний өргөн барих гэж байгаа төсөл дээр яг энэ тухай заалт ороогүй. Зөвхөн уул уурхайн орд газраас л гэж бий. Тодорхой хэлбэл, уул уурхайн ордоос хойшоо буюу ОХУ руу чиглэж байвал өргөн царигаар, урагшаа буюу БНХАУ руу чиглэж байвал нарийн царигаар төмөр замаа барих тогтоолын төсөл гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ОХУ-аас БНХАУ руу шууд транзит ачаа гарлаа гэж бодоход хамгийн гол нь нэмүү өртөг нь тухайн уурхайд буюу Монголд бодитой үлдэхээр тооцож байгаа юм. Тэр зангилаа дээр нэмүү өртөг нь Монголд үлдэх боломжийг хангаж байгаа ийм л зохицуулалт гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлогод чухал нөлөө үзүүлнэ.

Э.Мөнхтүвшин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 19 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 22 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 26 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 28 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 31 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 34 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 36 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 29 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 56 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 4 цаг 0 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 4 цаг 2 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 5 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 7 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 8 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 4 цаг 9 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 4 цаг 10 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 4 цаг 11 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 13 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 4 цаг 13 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top