НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж, өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Тэд Увс, Ховд аймгийн Давст, Түргэн, Алтай, Үенч, Булган зэрэг сумдад ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь дэмжлэг үзүүлжээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлангийн мэдээлснээр, 2024 онд Монгол дахь НҮБ-аас хүүхдүүдэд зориулан 14 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Тус байгууллага нь эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт 50 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ удаагийн ажлаар тус баг өвөлжилтийн хүндрэлд өртсөн алслагдсан сумдын бага насны хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Эх сурвалж: UNICEF.org