БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр 2019 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хэл ам дагуулж буй 133-р сургуулийн барилгыг чөлөөлж, энд хичээллэж байсан Кэмбрижийн сургалттай "Монгол Тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр болсон тухай мэдээллээ.
Учир нь 133-р сургууль 3000 орчим хүүхэдтэй тул тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сурагчдыг тараан байршуулах боломжгүй, харин сургуульд өргөтгөл барьж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилд ашиглалтад орно гэв.
Мөн Монгол-Тэмүүлэл сургуулийн газар шийдэгдсэн бөгөөд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ирэх гуравдугаар сараас баригдаж эхлэх аж.