Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1095 автобус иргэдэд үйлчилж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. Эдгээр автобус нь хотын төв болон захын хорооллуудыг холбосон нийт 98 чиглэлд үйлчилгээг үзүүлж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд сүүлийн жилүүдэд экологид ээлтэй, түлшний зарцуулалт багатай автобусуудыг үйлчилгээнд нэвтрүүлснээр үйлчилгээний чанар, хүртээмж сайжирчээ. Мөн автобусны хөдөлгөөний хяналт, тасалбарын цахим системийг боловсронгуй болгож, зорчигчдод илүү тав тухтай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч байна.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд иргэдийг автобусны хөдөлгөөнийг цаг тухайд нь хянах, төлбөрийн цахим системийг ашиглахыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар