x

“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

“Starship” сансрын хөлгийн долоо дахь туршилтын үеэр дээд угсраа хэсэг дэлбэрсэн гэж “SpaceX” компани пүрэв гарагт мэдэгджээ. 

“Уг хөлөг осолдож сүйрсэн гэдгийг бид баталж байна” гэж “SpaceX”-ийн ажилтан Кэйт Тис хөөргөлтийн шууд дамжуулалтын үеэр хэлжээ.

И.Маскийн компанийн мэргэжилтнүүд мэдэгдэхдээ, сансрын хөлөг сүйрсэн гэсэн байна. Өмнөх пуужингуудаас хоёр метрээр өндөр “Starship”-ын дээд угсраа хэсэг нь хөөргөснөөс дөрвөн минутын дараа төлөвлөсний дагуу “Super Heavy” тээгч пуужингаас амжилттай салсан байна.

Гэвч хэдхэн минутын дараа “SpaceX”-ийн харилцаа холбооны менежер Дан Хуот шууд дамжуулалтын үеэр хэлэхдээ  “хөлөгтэй холбоо тогтоож байгааг дурдаад, тээгч пуужин бууж ирэхийг харах үнэхээр сайхан байсан, гэхдээ бид хөлгийн тухайд сэтгэл дундуур байна” гэжээ. Юу болсныг тодорхойлоход цаг хугацаа шаардагдана гэж тэрбээр нэмж хэлсэн байна.  

“Starship” нь Техасаас Мексикийн буланг дамнан Дэлхийг тойрох ёстой байжээ. Уг хөлөгт 10 ширхэг хиймэл дагуулын дуураймал хувилбарыг ачсан байсан бөгөөд тэдгээрийг буулгах сургуулилалт хийх ёстой байв. Сайжруулсан “Starship” систем нь ойролцоогоор 37 давхар байшинтай тэнцэх өндөр бөгөөд Техасын Бока Чика дахь “SpaceX”-ийн байгууламжаас орон нутгийн цагаар 17:38 цагт хөөрчээ. Энэ нь компанийн долоо дахь, 2025 оны анхны туршилт байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 8 цаг 24 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 8 цаг 25 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 8 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 8 цаг 26 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 8 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 11 цаг 36 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 11 цаг 37 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 11 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 11 цаг 39 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 14 цаг 7 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 14 цаг 19 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 14 цаг 20 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 14 цаг 22 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 14 цаг 24 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 14 цаг 28 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 14 цаг 31 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 14 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 14 цаг 34 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 14 цаг 37 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 14 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top