x

Ц.Нямдорж сайдын өргөн барьсан төсөл ба "Стандарт" банкны хэрэг

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргад нэгэн “сонирхолтой” хуулийн төсөл өргөн барьсныг уншигчид санаж буй байх. Хэд хэдэн хуулийн төслийг хамтатгаад “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэж нэрлэсэн.

Тэдгээрийн нэг болох Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан тухай өмнө мэдээлсэн. Хуулийг өргөн барьсны маргааш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Н.Энхбаярын ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа” хэрхэн өөрчлөгдөж, хэн, ямар ашиг сонирхлоор дахин дахин өөрчилж ирсэн тухай. Товчхондоо "хөөн хэлэлцэх хугацаа", "шүүхээс хэрэг буцах" гэх мэт ойлголтууд хуульчдын бус, хууль тогтоогчид буюу улстөрчдийн ашиг сонирхлоор явж ирснийг хүлээн зөвшөөрөв.

Саяхан, сар орчмын өмнө /2019 оны наймдугаар сарын 19/ Б.Хурц нарын есөн хүнд холбогдох /УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат болон гүйцэтгэх ажлын долоон хүн/ хэргийг Төв аймаг дах Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх тав хоног хэлэлцсэний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Товчоор хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс холбоотой гэх шууд нотлох баримт олдсонгүй ээ гэсэн үг. Тиймээс шүүх уг хэргийг нотлуулахаар хэргийг шалгасан газарт нь буцаасан байдаг.

2002 онд Ц.Нямдорж сайдын “өлгийдсөн” Эрүүгийн хуулийг УИХ-аар батлах үед УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байсан Б.Энхбаяр “Шүүхээс хэрэг буцаах ёсгүй” гэдэг дүгнэлтийг үндэслэлийн хамт бичээд Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байж. Тухайн үед байнгын хороон дарга байсан Ц.Шаравдорж энэ саналыг дэмжсэн хэдий ч хуулийн төсөл Ц.Нямдорж сайдын оруулж ирсэн анхны хувилбар буюу шүүхээс буцаадаг байхаар батлагдсан байна.

2014 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадгийг нь хассан боловч мөн л тухайн үеийн УИХ-ын эсэргүүцэлтэй тулгарч хууль батлагдаагүй. Дараа нь Д.Дорлигжав сайд болоод хуулийн төслийг дахин өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадаг заалтыг эргүүлж оруулж ирсэн байдаг.

Хууль батлагдсаны дараа 2016 онд МАН-ын Засгийн газар хуулийг дахин өөрчлөхөөр болж, Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг түүн дээр нь ажиллаад “хэрэг буцаадаг” заалтыг дахиад хассан ч УИХ хуулийг батлахдаа бас л эргүүлээд оруулаад ирсэн. МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр Ц.Нямдорж гуай “Энхбаярыг зайлуул, гишүүдэд лобби хийгээд буцаадаг заалтыг байхгүй болгох гээд яваад байна” гэж загнасан байдаг. Тэгээд сайд болонгуутаа зайлуулсан даа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно” гэдэг зарчим бий. Энэ зарчим шүүгч нарт ч гэсэн хамаатай. Шүүгч тухайн хүний гэмт буруу нотлох баримтаар тогтоогдох хүртэл хэнийг ч урьдчилж гэмт буруутайд тооцож болохгүй, хувийн итгэл үнэмшилтэй байж болохгүй гэсэн үг. Гэтэл шүүхээс хэрэг буцаана гэдэг нь “Энэ хүн гэм буруутай байна” гэж үзээд түүнийгээ  прокуророор, мөрдөн байцаалтаар нотлуулах гэж шахаж байгаа л хэрэг.

Б.Хурц нарын хэрэг дээр жишээ нь, эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс шууд холбоотой нь тогтоогдохгүй байна гэсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгохын оронд нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь “Уг нь буруутай юм шиг байна. Гэхдээ нотлогдохгүй байна, нотлох баримтаа олоод ир ээ” гэснээс өөрцгүй. Шүүх яллагчийн байр сууринд оччихоод байна аа л гэсэн үг.

Уг нь бол шүүх хоёр л төрлийн шийдвэр гаргах үүрэгтэй. Гэм буруутай гэж үзвэл ял хариуцлагыг нь оноох, гэм буруутай гэдэг нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох. Хэргийг нотлох нь прокурорын үүрэг болохоос шүүхийн үүрэг биш.

Бас нэг жишээ...

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү нэрт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнөөдөр /2019.09.23/ дууслаа.

2015 онд баталсан Эрүүгийн хуулиар хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог /хуулийн байгууллага хэргийг шалгаад эхэлсэн л бол дуустал нь явна гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй/ байсныг МАН 2017 онд өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон байна. Таван жилийн хорих ялтай гэмт хэргийг таван жилийн дотор шалгаж дуусгах ёстой. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гарахгүй бол хэрэг хэрэгсэхгүй болно.

Ингээд 2014 онд нээсэн хэргийг хуулийн байгууллага таван жил шалгасны эцэст хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байна. Энэ хугацаанд хэрэг олон ч удаа шүүхээс буцсан. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусангуут Хууль зүйн сайд хууль санаачлаад, хөөн хэлэлцэх хугацааг 2015 оных руу нь эргүүлж оруулъя гэв.

Сануулахад, Эрүүгийн шинэ хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс нь мөрдөгдөж эхэлсэн. Есдүгээр сард нь С.Бямбацогт сайд хуулийн хэрэгжилт дээр мониторинг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсгээс хамгийн түрүүнд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулж, 2018 оны хавар хуульчдын зөвлөгөөнөөр оруулаад Хууль зүйн сайдад /Ц.Нямдорж/ өгсөн ч өргөн барилгүй өдийг хүрсэн юм байна. Бүтэн нэг жил хагас хав дарсан гэсэн үг.

Б.СЭМҮҮН

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин. (64.119.25.199)
    Ц.Нямдорж сайд хөөн хэлэлцэх хугацааг харин ч урт болгочихсон байна гээд ярьж байгаа нь ТВ-ээр гарсныг олон хүн харсан байх. Мэдлэг нь үнэхээр хоцорчихсон хүн юм. Хуулийн цэг таслалын тухай ярьдаг боловч агууллагыг нь зориуд мушгиж ард олны анхаарлыг сарниулахыг оролдох юм. Үе нь өнгөрсөн гишүүд ирэх сонгуульд нэгийг бодвол яасан юм бэ? Нэрээ татаасай!
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 35 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 36 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 37 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 38 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 41 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 14 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 28 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 2 цаг 59 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 10 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 18 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 51 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 15 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 23 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 28 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 34 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 40 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 49 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 34 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 6 цаг 47 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top