x

“The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа

Олон улсын шатрын холбооноос зохиодог эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод боллоо.

Шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний сүүлийн өргүүд өчигдөр болж, дэлхийн чансааны 88 дугаарт эрэмбэтэй “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал авчээ. Тэрбээр сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай хараар тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгав. Пунагийн цуврал түүний оролцох ёстой сүүлийн тэмцээн байсан бөгөөд Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой энэ удаагийн аяллаа өндөрлүүлж байна. Ингэснээр түүний хувьд эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний 2025 оны улиралд 20 оноос цуглуулснаар хүснэгтийн 11 дүгээр байрт жагсаж эхэллээ.

Пунагийн цувралд Энэтхэгийн их мастер Хампи Конеру, Хятадын их мастер Жу Жинер нар ижилхэн долоон оноотой ч энэтхэг шатарчин коэффциентийн илүүгээр өмнө нь бичигдлээ. Ингэснээр тэд 2025 оны цувралд хүснэгтийн хоёр болон гуравдугаар байр руу дэвшсэн байна. Хампигийн тэмцээн дууссан ч “Women's Candidates 2026”-д оролцох боломжоо хадгалж үлдлээ.

Харин Жу Жинер энэ улирлын сүүлчийн тэмцээн болон Австрийн цувралд оролцох нь ээ. Уг цуврал нь ирэх сарын 5-нд Австрийн Гросслобминг хотод болох юм. Улмаар 2025 оны улиралд хамгийн их оноо цуглуулсан хоёр тамирчин “Women's Candidates 2026” тэмцээнд оролцож, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм.

 

 

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 15 цаг 31 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 15 цаг 58 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 16 цаг 5 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 16 цаг 12 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 16 цаг 17 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 16 цаг 26 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 16 цаг 45 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 16 цаг 46 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 16 цаг 55 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 17 цаг 2 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 17 цаг 18 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 17 цаг 27 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 17 цаг 34 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 17 цаг 37 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 17 цаг 43 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 17 цаг 48 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 17 цаг 55 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 0 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 18 цаг 6 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 19 цаг 4 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зэ... Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв "Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ
Top