x

Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гаригийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар буцаах шийдвэрт хүрчээ.  

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хэлэлцээрийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол МАН-ын бүлэг хэлэлцээрийг сайжруулах даалгаврыг Засгийн газрын эрх бүхий сайд нарт өгсөн юм. Тухайлбал, 20 жилийн турш түлш нийлүүлэх гэрээг 20 хүртэл жил болгох, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчлөх даалгавар өгчээ.

Харин УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос хэлэлцээрийг Засгийн газарт буцаах шийдвэр гаргаснаар нэг бол хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан саналын дагуу сайжруулах, эс бол хэлэлцээрээ бүрмөсөн зогсоох хоёр шийдлийн аль нэгийг нэгдсэн чуулганаас гаргах болж байна.

Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжжээ. Хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ. Монгол Улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтөд хамрагдах юм.

Монгол Улс мал эмнэлэг, Биокомбинатын бодлогыг сайжруулж чадвал 700 сая ам.долларын махны импортын орон зайд оролцох боломжтой гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Нийт 29 төрлийн мах махан бүтээгдэхүүн, 60 нэр төрлийн арьс шир, 204 төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх асуудал тусч байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж авч үлдэх, давуу байдал бий болгох бодлого баримтлахаар тусгахыг гишүүд хэллээ. Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцээр гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 39 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 52 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 23 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 34 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 43 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 16 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 40 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 47 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 52 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 58 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 3 цаг 5 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 13 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 59 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 11 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 20 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 27 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 30 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 41 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Долгион бид хоёр Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top