x

Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогыг хамтдаа сөрөн зогсох саналыг Хятадын засгийн газраас Японы эрх баригчдад тавьсан байна. Ийм санал бүхий захидлыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибад илгээсэн тухай Kyodo агентлаг засгийн газар дахь эх сурвалжийг эш татан бичжээ. 

Д.Трамп бусад оронтой хийж буй худалдааны алдагдлыг багасгах зорилгоор импортын татварыг өсгөсний дараа Хятад, Япон хоёр харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж эхэлжээ. Д.Трамп Хятадаас нийлүүлж буй бараанд 145 хувийн татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд Хятадын тал Америкийн бараанаас 125 хувийн татвар авч эхлээд байгаа юм. Харин Японы бараанд 24 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ба татвар хэрэгжих хугацааг түр хойшлуулж, хоёр улсын Засгийн газар хэлэлцээ хийж эхэлжээ. 

Хятад улс чөлөөтэй, нээлттэй худалдааны зарчмыг баримталсаар байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын тарифын бодлогоос хохирол амссан бусад улс орны дэмжлэгийг авахыг зорьж байна гэж Kyodo онцолжээ.  Японы эрх баригчид өмнө нь оюуны өмчийн эрхийг зөрчиж, зарим салбарт төрөөс дэмжлэг үзүүлж байна хэмээн Хятадын худалдааны зарим бодлогыг шударга бус хэмээн шүүмжилж байсан юм. 

Японы эрх баригчид хэдийгээр болгоомжтой байр суурь баримталж байгаа боловч Хятадтай харилцаагаа сайжруулах замаар "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодистой усыг далайд асгаж эхэлсний дараа Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригийг цуцлуулахын тулд яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэхийг эрмэлзэж байна. 

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 39 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 52 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 23 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 34 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 1 цаг 43 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 16 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 40 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 2 цаг 47 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 52 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 58 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 3 цаг 5 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 13 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 59 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 11 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 20 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 27 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 30 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 41 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Долгион бид хоёр Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top