x

УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

64 суудалтай МАН-ын Их хурал хугацаанаасаа өмнө тарах гэнэ ээ. Сэрчихгүй бол сайхан зүүд.

Угаасаа жилийн өмнө /өнгөрсөн оны арваннэгдүгээр сард/ ЖДҮХС-гийн хэрэг сөхөгдөж, МАН-ын 40 гишүүн уг сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудал ил болсны дараа энэ Их хурал цаашид ажиллах ёс суртахууны эрхтэй эсэх талаар олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг эхэлсэн билээ. Гэвч МАН-ынхан “жижиг чулуугаар том чулуу” хөдөлгөж сурсан зангаараа “МАНАН бүлэгтэй тэмцэнэ” гэж талбай дээр хашгирсаар байгаад анхаарлыг өөр тийш хандуулж дөнгөсөн. Эцэст нь МАНАН-тайгаа ч тэмцсэнгүй, ЖДҮ-чдээ ч зайлуулсангүй “хонь бүрэн, чоно цатгалан” амар сайхандаа жаргасан даа.

Ерөнхий прокурор ЖДҮ-тэй холбогдсон 40 гишүүний эхний тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д асуудал оруулсан ч МАН-ын бүлэг “Шүүхээр орсных нь дараа түдгэлзүүлнэ ээ” гээд аваад үлдчихсэн. Харин эсрэгээрээ асуудал оруулж ирсэн Ерөнхий прокурор, хэргийг шалгасан АТГ-ын дарга нар өөрсдөө ажлаа өгөхөд хүрсэн билээ.

Энэ цаг үеэс эхлээд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах ёстой гэдэг үнэлэмж олон нийтийн дунд бий болсон ч харамсалтай нь гарын үсэг зурсан гишүүдийн тоо хуулийн босго давалгүй унасан байдаг. Харин одоо энэ тоо 40-өөс давж мэдэхээр болсон тухай чих дэлсэж эхэллээ. Хэдийгээр гишүүдийн нэрс албан бланкан дээр өрөгдөөгүй байгаа ч намын удирдлагын зүгээс битүүхэндээ хүмүүсээ бүртгээд байгаа бололтой. Өмнө нь нэг удаа кнопоо худалдсан гишүүд хоёр дахиа худалдахад ичээд байх зүйлгүй л дээ. /Яг үнэндээ “Жидүүдсэн” 40 гишүүний 35 тэрбум төгрөг У.Хүрэлсүхийн Засгийн газрын авилга байсан гэлцдэг. Б.Батзориг сайд сангийнхаа нягтланд итгэлгүй ажлаас нь халж хаяагүйсэн бол энэ хэрэг ил болох ч үгүй, гишүүд зээлээ төлөх ч шаардлагагүй байсан биз/    

Гэвч яадаг билээ. Үхэх хүний ч үгийг асуу гэдэг болохоор сайн дураараа бүрэн эрхээ орхиж байгаа нөхдөөс “Юуны төлөө вэ?” гэж асууж таарна аа даа. Даанч хариулт нь алга. Дарга нарт нь ч, цэргүүдэд нь ч алга. Удаж удаж тэндээс нэг нөхөр солгой хоолойгоор “Ард нийтийн санал асуулга, УИХ-ын сонгууль хоёрт тус тусад нь мөнгө зарж байхаар нэг мөр хамтад нь явуулчихья” гэж эргүүтэв. Өмнө ч гэсэн өөрийнхөө толгойгоор бодож, өөрийнхөө үгээр ярьж байсан удаагүй хүн л дээ, чааваас. ДҮГНЭЛТ: УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна.

Харин нэг зүйл бодитой байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын ирэх арваннэгдүгээр сард багтааж унагана гэсэн парламентын нөгөө тал. АН, МАХН, мэдээж “МАНАН-гийнх” гэж цоллуулдаг “Миеэгийн” хүмүүс. Тэдэнд бол харин бодитой олон шалтгаан бий. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, уул уурхайтай зарласан дайн байлдааны цаана өрсөлдөгчийнхөө санхүүгийн эх үүсвэрийг хаах гэсэн ойрын бодол, холын зорилго л харагдаад байгаа. Үр дүнд нь угаасаа уул уурхайгаас бүрэн хараат байсан эдийн засаг нь туйлдаа хүртэл доройтож, Монголын нийгэм тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдаад байна. Бага ч гэсэн бизнес эрхэлдэг хүн бүр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг зүхэж байна. /Соошлаар хөврөөд байгаа "У.Хүрэлсүх сайн ажиллаж байна, Браво" энэ тэр бол зүгээр л тэдний талаас явуулж тархи угаалт шүү, уучлаарай. Үүний төлөө цалин авдаг нөхөд МАН-ын цагаан байшингаар дүүрэн байгаа/

Энэ дайны байхад /бусдыг нь ярихаа больё/ Засгийн газрыг огцруулах нь УИХ-ыг тараахаас хувь илүү амархан бөгөөд үр ашигтай зүйл болно. Нэг бодлын “шударга” өшөө авалт.

Харин У.Хүрэлсүхийн тал бодитой бий болоод байгаа энэ нөхцөл байдлаас зайлсхийх, цаг хожихын тулд “Тэгвэл УИХ-ыг тараана шүү” хэмээн айлгаж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад юу амласан нь сонин байна. Одоо бол “Та нар ЖДҮ аваа биз дээ” мянга айлгаад нэмэргүй. Тэртэй тэргүй идсэн уусан нь олонд ил болчихсон нөхөд “бороонд норсон хүн усанд унахаас айхгүй” гээд сууж байгаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.148)
    Аль болох хурдан зайлчихвал сайн юмсан харамсалтай нь хулгайлсан мөнгөөрөө хар масс оркуудаа худалдаж аваад дахиад л гараад ирнэ дээ
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 31 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 32 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 33 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 34 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 37 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 10 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 24 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 2 цаг 55 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 6 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 14 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 47 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 11 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 19 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 24 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 30 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 36 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 45 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 30 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 6 цаг 43 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top