x

Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн

Зургаан жил үргэлжилж 70-85 сая хүний амь авч одон хөрст дэлхийг нураахтай шахсан Дэлхийн сүүлчийн дайн эхэлсний 80 жилийн “ой” энэ өдрүүдэд болж байна. Тухайн үед бие даасан тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 73 улсын 62 нь оролцож дэлхийн бөмбөрцгийн газар нутгийн 80 хувийг хамарсан энэ дайн хүний түүхэнд тохиосон хамгийн цуст, хамгийн том байлдаан байлаа.

Дэлхийн анхдугаар дайн дуусаж Вэрсальд энхийн гэрээ байгуулан гариг ертөнцөө амар амгалан болголоо гэж хүн төрлөхтөн баярласан юм. Гэтэл үгүй ажээ. Нэг хэсэг нь ялагдсандаа хонзорхож, нөгөө хэсэг нь дэлхийн дайн асар их хожоо авчрах бололцоотойг хараадахаж. Дайнд ялсан зарим нь олсон олзоо чамлалаа. Бараг л дайны маргаашаас нэлээд улс орон дараагийн дайнд бэлтгэж эхэлсэн юм. Голлох хэдэн хүчирхэг орнуудад цэргийн дэглэм тогтов. Цэргийн биш нь гэхэд цэрэг үзэл суртлаа бүрэн атгасан иргэний дарангуйлал. Муссолин Италид фашист дэглэм, Гитлер Германд нацист дэглэм, Сталин Орост коммунист дэглэм тогтоосон бол Японы төрийн эрх мэдлийг цэргийнхэн гартаа авчээ. 

Түрэмгийллийн анхны туршилтыг Японы милитаристууд эхэлсэн. Тэд 1931 онд Зүүн Хойд Хятадын эзлэн авсан ба тэндээ Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, цэргийн бүрэн хяналтдаа авсан. Дараагийн түрэмгийлэгч нь Итали. Тэд 1937 онд Этиопыг эзлээд хойтон жил нь Албанид довтолж өөрийн протекторат гэж зарлах нь тэр. 1937 онд Япон Хятадад дайн зараллаа. Түрэмгийллээ дэлхийн нийтийн өмнө зөвтгөхийн тулд Итали, Герман улсууд 1936 онд “Коминтерний эсрэг холбоо” гэгчийг байгуулсан юм. 1919 онд Москвад байгуулагдсан III Интернационал буюу Коминтерн тухайн үед дэлхий нийтэд хүчээ авч орон бүрд салбарууд нь байгуулагдан терроризм үйлдэн төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого энд тэндгүй гарах болсон юм. Чухам ийм дарамтын эсрэг хуурамч нэгдэл нь олон оронд дэмжигдэж удалгүй Япон, Унгар, Финланд, Дани, Румын, Испани, Түрэг, Болгар зэрэг арав гаруй орон нэмж нэгджээ.

Гэтэл хойтон жил нь 1937 оны 11-р сард Герман, Итали улсууд “Тэнхлэг” гэх цэрэг эдийн засгийн холбоо шинээр байгуулсанд удалгүй Япон энд нэгдсэн юм. Үүнийг Берлин-Ром-Токиогийн холбоо ч гэдэг. Түрэмгий гурван орон шинэ дайн өдөөх үнэн хорхойсож байлаа. Анхдугаар дайнд ялагдсан Герман хонзогнолдоо баригдаж байсан бол, нэгдүгээр дайнд ялагч талд байсан Итали эдийн засгийн гүн хямралтай, харин мөн ялагч талд байсан Япон байгалийн баялаг, түүхий эдийн нэн хомсдолтойгоос гадна жижигхэн арал хүн амаа тэжээж хүрэлцэхгүй байжээ. Тэд зөвхөн гадагш түрэмгийллээр бэрхшээлээсээ гарч болно гэж үзэж байв.

"Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ?" /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 37 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 38 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 39 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 41 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 44 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 17 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 30 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 2 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 12 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 21 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 54 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 18 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 25 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 31 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 37 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 43 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 52 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 37 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 6 цаг 50 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 58 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top