x

Үндсэн хуулийн өөрчлөлт: ЦЭЦИЙГ ЦЭГЦЭЛЬЕ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан хуульдын багаас сэтгүүлчдийн дунд нэг төрлийн мэдээлэл-сургалтыг зохион байгуулав. Цаашдаа ч үргэлжлэх байх. Сэтгүүлчдэд гэхээсээ илүү тэднээр дамжуулж олон нийтэд зөв мэдээлэл өгөх гэсэн зорилготой. Асуудал нь одоо УИХ дээр нэгэнт яригдаж эхлээд буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай.

ЦЭЦИЙГ ЦЭГЦЭЛЬЕ

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр УИХ Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Н.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг томилжээ. Т.Жанцан нь хамгийн удаан буюу Үндсэн хуулийн Цэц анх байгуулагдсан цагаас хойш 26 жил Цэцийн гишүүн, даргаар тасралтгүй ажилласан байна. Энэ хооронд УИХ-ын бүрэлдэхүүн гэхэд долоон удаа солигдсон юм шүү дээ. 

Харамсалтай нь оронд нь томилогдсон хүмүүсийн хувьд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэдэн дотор 20 жил бизнесийн салбарт ажилласан хүн ч бий. Бас нэг нь хорих ял эдлүүлэх байгууллагын даргаар ажиллаж байсан... гэх мэт намтартай хүмүүс өнөөдөр манай Үндсэн хуулийн манаанд зогсож байна л даа.

Уг нь Цэцийн гишүүнд “улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” хүнийг томилно гээд Үндсэн хуульд биччихсэн. Өнөөдрийн тухайд тэр өндөр мэргэшил гэдэг нь аль нэг их сургуулийн дипломтой байх төдийгөөр л хэмжигдэж байна л даа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манай УИХ 36 хүнийг Цэцийн гишүүнд томилсны талаас илүү нь мэргэжлийн бус хүмүүс байж.

Сүүлд “Сугардаггүй Сугар” гэж нэг нөхрийг Цэцийн гишүүнээс чөлөөлснийг санаж байгаа байх. ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, дандаа л аж ахуйн ажил хийж явсан нөхөр. Цаг нь ирэхэд тэр ч гэсэн хуулийн сургуулийг “эрх зүйч” мэргэжлээр төгссөн диплом гаргаад ирнэ л дээ. Харин манай УИХ түүнийг “улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэж дүгнээд Цэцийн гишүүнээр явуулчихсан чинь бууж ирэхээ байчихаж билээ.

Хуулийн байгууллага энэ хүн дээр эрүүгийн хэрэг үүсгээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан чинь Цэцийн дарга нь өөрөө хурал зарлаад, Цэцийг хуралдуулаад “Цэцийн гишүүний бүрэн эрх” гээд аваад үлдчихэж байлаа. Тэр нөхөр ямар Цэцийг гишүүнийг томилж чөлөөлөх эрх мэдэлтэй ч биш дээ. Ийм л нэг “цадигаа алдсан” газар даа, манай Үндсэн хуулийн Цэц.

Нэгэнт Үндсэн хуулийн Цэц буюу Үндсэн хуулийн шүүх маань шүүх эрх мэдлийн хамгийн өндөр оргил юм бол тэр хэмжээгээр хараат бус байдлын асуудал яригдана. Одоогийн байдлаар зургаан жилийн хугацаатай томилогдоод тэрнээсээ цааш хэдэн ч удаа улирч болохоор байгаа нь Цэцийн гишүүнийг улс төрөөс буюу улстөрчдөөс бүрэн хараат болгож байна гэж үзээд “нэг удаа ёсөн жилээр томилогддог байх” хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм байна.

1992 онд анх Үндсэн хууль батлахдаа л “есөн жилээр томилох” саналыг УБХ-аас оруулж ирсэн ч АИХ-ын 450 депутат хэлэлцээд “Ямар хаан биш, заан биш. Яасан олон жилийн эрх дарх вэ” гээд зургаан жил болгочихсон. Тэгээд тэр нь одоо зургаа байтугай юм болж л дээ.

Товчоор хэлбэл Цэцийн гишүүнийг улираан томилдог байхаар дахин томилогдохоо бодоод улс төрчдөд, өөрсдийг нь томилж байгаа хүмүүст үйлчлээд байна. Үндсэн хуулийн манаа биш, улс төрчдийн гарын үзүүр болоод, сандал суудлаа хамгаалаад байна гээд ийм өөрчлөлт хийж байгаа юм байна. Мэдээж “хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан” байх ёстой.

Мөн Цэцийн гишүүнийг УИХ томилохдоо “томилгооны сонсгол” хийнэ. Хуульд заасан бусад шалгууруудыг тавиад явахаар Цэцийн гишүүнд томилогох насны доод хязгаар нь 45-50 нас болж байгаа юм байна. Нэг удаа томилогдоод тэтгэврийн насанд хүрнэ гэсэн үг. Хэрэв өөрөө л хууль зөрчихгүй бол тэтгэвэрт гартлаа ажиллах учраас хэнээс ч айж эмээлгүй, хараат бусаар ажиллах бололцоотой.

Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг нэг удаа томилдог байх хууль дэлхийн бусад орнуудад ч мөн үйлчилдэг. Ихэвчлэн 12 жилээр томилогддог. Америкт жишээ нь 12 жилийн томилгоог 15 жил болгох тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа гэнэ.

Хуульчдын багаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ төрлийн мэдээлэл-сургалтыг өгч эхэлсэн давхар шалтгаантай гэж хэлж бас болно.

Учир нь ямар ч сайн хуулийн төсөл УИХ дээр орж ирлээ гэхэд хэлэлцүүлгийн явцад байнга эвдэгддэг. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад анх оруулж ирсэн төслөөс тэс хөндлөн, гэнэтийн цочмог өөрчлөлтүүд (хууль тогтоогч нарын дунд эрсдэл бүхий санаа гаргаж чадах эгзэгтэй нөхөд ч олон бий) хийгдэх вий гэдэг болгоомжлолын үүднээс ажлын хэсгийн байр суурь болон төслийн анхны хувилбарыг анхнаас нь цэгцтэй мэдээллээр олон нийтэд өгөөд явах нь зүйтэй гэж үзсэнийх.

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 3 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 6 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 25 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 21 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 25 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 30 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 35 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 3 цаг 58 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 3 цаг 59 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 0 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 2 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 4 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 38 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 5 цаг 51 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 23 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 33 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 42 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 15 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 39 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 7 цаг 46 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top