x

Лалрын төр засаг

Уг нь инээд хүрэх, гижиг хүрэх, хайр хүрэх, ядаж шээс хүрч болох боловч уур л хүрээд байх юм.

Үнэхээр лалрын! Новш, хог, гахай! Өөр бүх хараалуудыг дээр нь овоолмоор байна.

Төрийн соёмбо, туг далбаа нь дүнхийгээд байж л байна хөөрхий. Харин тэнд байгаа хүмүүс ард иргэдээ баас жорлонтой хутгаж, толгой өндийх боломж өхгүй хорлож байна. Огцроод өгдөг нэг ч сайд байхгүй. Бандааш Гантулга, зам тээврийн сайд асан Бат-Эрдэнэ хоёр зөвхөн огцорч чадсанаараа зүйрлэшгүй гавьяа байгуулсан юм шүү. Юм мэддэг, онц сурдаг хүмүүс хаа сайгүй байна. Ёс зүйтэй нь л алга байна. Хар тамхи зэргийг зөөж болно гэж боддог гудиггүй эрсээр дүүрсэн дипломат албатай бид. Дээрээс нь Сарангэрэл гэдэг авгай яаж байгаа юм бэ! 

Тэртэй тэргүй малаасаа ялгаагүй мал болсон иргэд нь тарвага түүхийгээр нь идэж тахал болсныг бид сайрхаж цацаад дэлхийн нүдийг орой дээр нь гаргасан. Дараа нь хүүхдүүд хэдэн зуугаараа сүрьеэ болонгуут тэрийгээ бас гайхуулж дэлхийгээр нэг юм болгож шившгээ тарьсан. Сарангэрэл гуайг огцруулах яриа хадаад эхлэнгүүт мань авгай тэмбүүндээ баригдсан улс гээд сансар огторгуйгаар нэг хашгирчлаа. Зүгээр л улстөр. Тэмцэлдээд байгаа нөгөө новш нь бас л нэг сайд, гишүүн болох санаатай яваа Амарсанаа гэгч этгээд. Эрх мэдлийн төлөө, зайлаад өгдгүй новшийн хар бөгснийхөө доор тавих сандалны төлөө л үхэлдэж байгаа хоёр гай түйтгэрийн царай. Зөвхөн нэг л салбарын нэг л сандлын явдал энэ. Засгийн газарт хэчнээн ийм тэмцэл болдог гэж санана. Тэр болгондоо иргэдээ үгүйрүүлж, хохироож таашаал авдаг маньяакууд Монгол улсыг удирдан залж байна шүү дээ.

Шанд нь Монголын аялал жуулчлал эрхэлдэг компаниуд яг одоо үйлчлүүлэгчдээ алдаж байна. Тахлаар нэг цочоосон. Заза гайгүй ээ гэж баахан тайвшруулсны дараа сүрьеэгээр айлгасан. Зүгээрээ, бид нар сайхнаараа л байна гэж байгаад хэдийг аваад үлдсэн. Одоо тэмбүү. Эрүүл мэндийн сайдын албан ёсны мэдэгдэл. Өөрөө ч тэмбүүтэй нь гарцаагүй юм шиг царайлаад хийсэн хурал!!!

Хоёр удаа аргалсан, гурав дахь удаадаа тэмбүүг ахуйн замаар халддаг гээд цаашаа харчлаа. Царцаа намжил одоо үхээ биз. Холбогдох бусад яамд нь ч хайцын? Аялал жуулчлал, гадаад харилцаа хариуцдаг дарга нар нь таг. Та нарт юу хамаатай амьдардаг юм бэ? Орой ямар хоол идэх вэ? Гадаа мөн халуун байна даа гэдгээс өөр юм сонирхдог уу? Эсвэл төр засгийн оролцоо бага байдаг салбар болохоор ингэж нулимж байгаамуу? 

Монголын аялал жуулчлал уг нь төрөөс хамгийн бага хамааралтай байж болох салбар. Гэхдээ мэдээж манай засаг төрийн дарга нар иргэдээ хорлохгүй байж чадахгүй, өөрснөө цуслахгүй байж сураагүй болохоор дэлхийд байхгүй нислэгийн өндөр үнийг тогтвортой барьж ирсэн. Дагаад дотоодын нислэгийн үнэ нь олон улсын үнэ шиг тэнгэрт хадцан. Монголд аялах жуулчид нэг хир тааруухаан юм үзэх (үзэх ч юм байхгүй үнэндээ) гэж бусад гайхалтай орнуудынхаас ч илүү ихийг төлдөг. Дэлхий дээр долоон тэрбум тэнэг худалдан авагч байдаг тулдаа л Монголын энэ салбар үлгэн салган яваад байдаг юм. Зөвхөн нислэгийн үнэ буруулах дээр хуруугаа ч хөдөлгөхгүй, ямар нэг эрх ашигт автан суусных нь төлөө хамаарагч дарга нарт том том ял оногдох ёстой юм. Гэхдээ яах ч гүй. Энэ бол Монгол. Дэлхийн адгийн орон. Шившиг, ичгүүрийн бэлгэдэл болсон Монгол орон. Ийм болгоход жинтэй гавьяа байгуулж буй хүмүүсийг өдөр бүр мэдээгээр хардаг. Тэд хийж буй яг энэ зүйлээ бахархалтайгаар яридаг. Бид сонсдог. Ахиж сонгодог. Илжиг модон хударгандаа.

Та нар амьдрах гэж ядаж байгаа ардыгаа битгий нэмж хорлоод, алаад, тамлаад бай тэхүү. Хамгийн сүүлийн жишээ, тэр Сарангэрэл гуай! Жоохон ухаантай байцгаая. “Хятадад өдөр бүр аймшигт халдварт өвчин гардаг. Харин тийм мэдээ хэзээ ч гардаггүй” гэсэн нэг удирдагчийнх нь үг бий. Үүн шиг бодлого бодож чаддаггүйм гэхэд ядаж дуугүй байж сурая. Улс чинь зүгээр хэдэн сая доллар алдчихлаа сайд аа.

Эцэст нь цусаар уйлж, дэлхийгээр нэг хашгирч хэлье. Хамаг юмны адагт яваа эх орныхоо төлөө гасалж хэлье: “Бид өөрснөөсөө арай ухаантай хүмүүсээр удирдуулмаар байна! Өөрсөнтэйгээ таарсан, бүр өөрснөөсөө ч эргүү нэг авгай нтрээр тоглуулмааргүй байна!” 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 14 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 16 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 35 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 31 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 36 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 40 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 46 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 9 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 10 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 11 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 12 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 15 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 49 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 2 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 33 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 44 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 53 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 26 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 50 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 7 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top