x

“Тагнуулчдын” хар тамхины хэргийг нууцын зэрэглэлтэй хэлэлцэв

Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдав. Хуралдаанаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонслоо. Хуралдааны дараа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Сүүлийн арах гаруй жилд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл сонслоо. Арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон байна. УИХ, ҮАБЗ-д танилцуулна” гэв.

Өнгөрөгч тавдугаар сард Туркийн Станбул хот дах манай Дипломат төлөөлөгчийн газрын Дэд консул нь жолоочийн хамт их хэмжээний (70 кг героин, гурван сая евро гэдэг тоглоом биш шүү дээ) хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынханд “гардуулсан” билээ. Хэрэг гарснаас хойш сарын дараа буюу зургадугаар сарын 3-ны өдөр ГХЯ хэргийн холбогдогчдын нэрийг нууцлан мэдээлэл хийсэн.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “ГХЯ дипломат албан хаагчдын холбогдсон гэмт хэргийг нуун дарагдуулсан” хэмээн буруутгасан (үүнээс зургаан сарын өмнө нь мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэж яваад саатуулагдсан Эрхүүгийн консулын талаар ч бас мэдээлээгүй өнгөрсөн) бөгөөд хариуд нь Д.Цогтбаатар сайд “1992 оноос хойш хар тамхи болон бусад гэмт хэрэгт холбогдсон дипломат албан хаагчдын талаар УИХ-д мэдээлэл хийнэ” гэсэн билээ. "Би үхэхээр чи үх, ганцаараа үхэхээр олуулаа үх" болсон хэрэг. 

Тэр тусмаа “Өнгөрсөн оны сүүлчээс энэ талаар мэдээлэл аваад Европын улсуудтай хамтарч ажилласны үр дүнд хэргийг илрүүлсэн” гэх Гадаад хэргийн сайдын мэдэгдэл ("Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлага) бүр ч их анхаарал татна. Монгол Улс хар тамхины улс дамнасан сүлжээнд нэгэнт оржээ, түүнийг илрүүлэхийн тулд Гадаад хэргийн сайд нь гаднын тусгай алба, хууль хяналтынхантай хамтарч ажиллажээ гэж ойлгохоор байлаа. 

Үнэндээ бол Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга “Хувь хүний нууцтай холбоотой тул хэргийг шалгаж дуустал нэрийг нь нууцлана” хэмээн мэдэгдсэний маргааш ТЕГ-ын Тамгын дарга Э.Эрдэнэ дахин нэг "сюрприз" барьсан нь хэргийн холбогдогчдын нэр усыг зарлаад зогсохгүй “Б.Баттүшиг нь манайд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн” хэмээн зарласан билээ. Ингээд Дэд консулыг буруутгаж байгаа “хар тамхи тээвэрлэсэн” хэрэг дээр “тагнуул хийсэн” хэрэг нэмэгдэх нь тэр. Дэд консулаар томилсон нь халхавч байжээ гэсэн үг. 

Тагнуулчдаа барьж өгдөг тагнуулын дарга ганц манайд л байдаг. Өөрийн улсын иргэнийг гадаад улсын шорон луу өөрийн санаачилгаар илгээдэг Гадаад хэргийн сайд ч гэсэн манайд л байна. "ХБНГУ-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас тус улсын хуулиар хэргийг шийдвэрлэнэ" гэх арынх нь тайлбар бүр ч гаажтай. Хэрэг үйлдэхээс нь өмнө дуудаж авчираад өөрийн улсын хуулиар шийдвэрлэж болохгүй байсан хэрэг үү? Ингэхэд энэ хоёр хүн аль улсад хүчин зүтгээд байна аа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • н (103.229.120.72)
    Тагнуулийн байгууллагад өөрчлөлт хийж цэвэр хүмүүс тавихгүй бол болохгүй болжээ
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Болдоо (202.9.43.55)
    Тагнуулын ажилтнаа консулын халхавчаар явуулаад тамхинаас нь хувь хүртдэг сүлжээ шүү дээ!
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • би (202.126.88.237)
    хэн зарлах хэнтэй шалгах нь ямар хамаатай юм баригдсан л бол болоо шд шорондоо хат
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Mad (103.229.120.195)
    Tagnuuliin darga n ilchilej bga uym bn shudraga es
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Хуц (46.114.35.52)
    Хүрэлсүх пиздугийн шууд удирдлага хяналт дор хийгдэж байгаа бузар хар тамхинб ажиллагаа шүү дээ!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 11 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 14 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 33 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 29 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 33 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 38 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 43 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 7 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 8 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 9 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 10 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 13 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 46 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 0 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 31 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 42 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 50 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 23 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 47 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 7 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top