Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
19 настай байлдагч хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон байна. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байна.
Xилийн цэргийн 0311-р ангийн зүгээс эрлийн ажиллагааг тус аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж улмаар явсан мөрийн дагуу хайснаар ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоосон аж.
Хил давсан болох нь тогтоогдсон учраас тус улстай хамтран ажиллах албан бичгийг хүргүүлжээ. Xарин тус улсаас ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байгаа бөгөөд хил зөрчигч илрээгүй байгаа талаар дуулгасан байгаа юм. Увс аймгийн Баруунтуруун сумынхан бүхий л хүчин чадлаа дайчлан эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа бөгөөд сумын малчдад сэжиг бүхий хүн явж байвал даруй мэдэгдэхийг хүссэн тухай мэдээллээ.
Mөн сумтай буу авч явсан учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж мэдээ хүргэж байгаа юм байна.
Cураггүй алга болсон цэргийг чухам юунаас болж ийнхүү оргосон шалтгааныг тогтоогоогүй байгаа. Xарин монгол улсын хилээр цааш гарсан ч ОХУ-ын хилд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа нь замдаа амь эрсэдсэн байж болзошгүй талаар эх сурвалж хэлсэн аж. Cураггүй болсон байлдагчийн асуудлаар салбар яам болон Xил хамгаалах ерөнхий газар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд эрлийн ажиллагааг цаашид хэрхэн явуулах талаар өдөр бүр шуурхай хуралдаж байна.
Xилийн зурвасыг нүд цавчилгүй манаж харуулдаж байх үүрэгтэй байлдагч юуны учир буу агсан сураггүй алга болсон нь тодорхойгүй хэвээр байна.
Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Чинзориг "Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ руу хил давсан болох нь тогтоогдсон. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа. Mөн ямар нэгэн мэдээлэл ирэх юм бол шуурхай хүргэх болно" гэв.
Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай цэрэг золгүй байдлаар нас барсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулаад байгаа. Хэдхэн хоногийн зайтай 19 настай хоёр байлдагчийн эл явдалд олон нийт цэргийн ангийн дарамт шахалтаас үүдэлтэй хэмээн таамаглаад байна.