Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 30 орны 295 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.
Монголын үндэсний шигшээ баг энэ удаагийн тэмцээнд 18 тамирчинтайгаар оролцох бөгөөд эрэгтэй ес, эмэгтэй есөн жүдоч татамид зодоглоно.
Эрэгтэй жүдочид:
-
-60 кг: Бямбасүрэнгийн Сүхбат
-
-66 кг: Баттогтохын Эрхэмбаяр
-
-73 кг: Лавжаргалын Анхзяа, Одгэрэлийн Уранбаяр
-
-81 кг: Оюунчимэгийн Шинэбаяр
-
-90 кг: Баттогтохын Мөнхбаяр
-
-100 кг: Баярцэнгэлийн Хүдэрчулуун
-
+100 кг: Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдочид:
-
-48 кг: Ганбаатарын Наранцэцэг
-
-52 кг: Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Баянмөнхийн Уранзаяа
-
-57 кг: Тэрбишийн Ариунзаяа
-
-63 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
-
-70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ, Дарханбатбаярын Есүй
-
-78 кг: Айлтгүйбаатарын Дуламсүрэн
-
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн
Монголын жүдочид өнгөрсөн жилийн Азийн аваргаас дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж байсан амжилтаа энэ жил ахиулахыг зорьж буй.
Эх сурвалж: Азийн жүдо бөхийн холбоо