x

Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдэг байр суурьт хүрснийг мэдээлсэн. Тэгвэл гишүүн Ч.Лодойсамбуу энэ асуудлаар өөрийн байр суурийг хуваалцав.

Ч.Лодойсамбуу:

-"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байна. Одоогоор хэлэлцээр хийгээгүй байна. Эхний ээлжинд батлагдчихаад байгаа гэрээг харахад Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. 20 жил нэг улстай тогтвортой үнээр худалдан авалт хийнэ гэдэг нь эрчим хүч, шатахууны хувьд эрсдлээсээ гарч байна гэж ярьж байна. Гэтэл онолоороо бол нэг газраас тогтмол 20 жилийн турш авна гэдэг чинь эсрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Үнэ ч тэр, нийлүүлэлт ч тэр. Юу ч тохиолдож болно.

Манайхтай гэрээ хийж байгаа улс дайнтай байгаа, дроны халдлагууд хүртэл явж байгаа. Бид цар тахлын үед шатахууны хомсдолтой нүүр тулж үзсэн шүү дээ. Хүссэн хүсээгүй цаад айлд эрсдэл учирвал бид түлшгүй болно. Тэгэхээр шатахуун хариуцсан сайд нар үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Б.Батцэцэг сайд ч гэсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Энэ ганцхан Ц.Туваан сайдын асуудал биш. Засгийн газар цаашдаа Монгол Улс гал алдахгүй байх тал дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажиллах ёстой.

Өнөөдрийн нөхцөл ийм байна гэдгийг яриад бид 30 жил болчихлоо шүү дээ. 2022 онд энэ асуудал орж ирж байхад "өнөөдөр Монголын байгаа байдал ийм байна" гээд л сайд нар нь ярьж байсан. Түүнээс хойш эх үүсвэрээ нэмэх юу хийсэн бэ?. Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг бүх сайд нар мэдэж байгаа. Тэгээд авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийе гэхээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсдэг. Заавал төр өөрөө сав хийж яах гээд байгаа юм бэ? Хувийн хэвшлүүдтэй хамтраад хийж болно. Гэтэл хэлэлцээр хийхгүй өнөөдрийг хүрчихээд одоо "нөхцөл байдал ийм байна аа" гэж ярих нь байж боломгүй зүйл. Түүнчлэн түлш цэнэглэх цогцолборыг хамтарсан компани эзэмшинэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй.

Тиймээс намын бүлгүүдээс гарч байгаа саналуудыг тусгаж хэлэлцээрийг дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа хүч түрээд явж болохгүй. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцэнэ тэндээс санал, дүгнэлт гарах байх. Дараа нь Аюулгүй байдлын байнгын хороогоор ороод эцэслээд, батлах юм бол УИХ-аар соёрхон батлах ёстой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tseegii (66.181.160.74)
    Ene buldug yag elbegdorj shuu AN-han geheereel yagaad orosuudiig uzen ydagch baidiin bol ene pizdaakuudiin uvug deedsiig tembuu buusun tip suriyenees salgasan 39 onii halh goliin 45 onii chuluuluh dain mongol ulsiin tusgaar togtnoliig amerik hytad zereg ulsuudaar huleen zuvshuuruulsen 60-70-80 d onuudad ih buteen baiguulalt hugjil devsjil bolovsrol buhiil yumiig haramgui ugsun ard tumensht ed nart ymar gai bolood baidiin amerik hytad ah nar ni oros ulsaas salgaadah tegvel mongol uls uvur mongolruugaa niilene geed baidiimuu...ene pizdaakiin etseg eh sots niigmiin uyd l hun bolj unegui emneleg surguuli damjij udii zeregtei baij ene elbegdorjiin er ehneriig gargaj boijuulsan l baij taaraa..ARDCHILAL gej heseg buleg hudalch hulgaich eree tseergui ungursun uye uguisgegch ungu mungunuus ur huuhdeech zarj medeh novshnuudiig heldiin baihdaa
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 1 цаг 40 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 3 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 3 цаг 45 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 57 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 4 цаг 14 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 4 цаг 27 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 5 цаг 9 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 5 цаг 10 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 5 цаг 11 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 5 цаг 11 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 5 цаг 12 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 5 цаг 14 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 5 цаг 15 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 5 цаг 17 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 5 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 5 цаг 19 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 7 цаг 25 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 7 цаг 27 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 7 цаг 28 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 7 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top