2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн 54 сумын хэмжээнд нийт 185 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ хугацаанд ОБЕГ-ын төв болон орон нутгийн алба хаагчид нийт 6 иргэний амь насыг аварсан байна. Дуудлагын агуулгыг дараах байдлаар ангилжээ:
-
153 удаагийн объектын гал түймэр,
-
14 удаагийн ой хээрийн гал түймэр,
-
5 газар хөдлөлтийн бүртгэл,
-
1 хүчтэй салхи, шороон шуурганы дуудлага,
-
11 хүний үйл ажиллагаатай холбоотой осол,
-
1 биологийн гаралтай өвчлөлийн дуудлага бүртгэгджээ.
Онцгой байдлын албаны бэлэн байдлыг өндөр түвшинд байлгаж, цаг алдалгүй ажилласны үр дүнд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан байна.
Эх сурвалж: ОБЕГ