Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгажээ. Эдгээрээс:
-
10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
-
14-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
-
1-г нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
-
Үлдсэн 75 гомдол, мэдээлэл шалгалтын шатанд үргэлжилж байна.
Түүнчлэн нийт 875 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас:
-
7 хэргийг шүүхэд шилжүүлэх,
-
12 хэргийг хаах,
-
2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
-
Одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Мөрдөгчдийн зүгээс гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мэдэгдэл хүргүүлж, 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан тухай Авлигатай тэмцэх газар мэдээллээ.
Эх сурвалж: АТГ