Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан Монгол Улсын иргэн байна:
-
45 нас хүрсэн
-
Дээд боловсролтой
-
Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан
-
Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн
-
Ял шийтгэлгүй
-
Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын сонгуульт болон бусад албан тушаал эрхлээгүй
-
Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
-
Бичгээр гаргасан хүсэлт
-
Төрийн албан хаагчийн анкет
-
Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт
-
Төрсний гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт
-
Дээд боловсролын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт
-
Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг нотлох баримт
-
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ
-
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар тус бүрийг хэрхэн хангасан талаарх тайлбар, нотлох баримт
-
Төрийн албаны холбогдолтой судалгааны ажил, бүтээлийн жагсаалт
Гурав. Бүртгэл хүлээн авах хугацаа, байршил:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон холбогдох баримт бичгийг дугтуйнд битүүмжлэн Засгийн газрын XI байрны 103, 106 тоот өрөөнд 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: 264216, 88247921
Зохион байгуулагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл