Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхчүүдийн чансаа дахин шинэчлэгдэж, улсын аварга О.Хангай тэргүүлж эхэллээ. Тэрбээр улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаанд үзүүрлэж, 1100 оноо нэмж авснаар чансааны нэгдүгээрт бичигдэв. Харин өмнөх чансааг тэргүүлж байсан улсын заан М.Лхагвагэрэл энэ удаад дунд шөвөгт шалгарч, хоёрдугаар байр руу ухарсан бол улсын начин Э.Батмагнай зодоглоогүй ч гуравдугаар байртаа хэвээр үлдсэн байна.
Энэхүү барилдаанд түрүүлсэн аймгийн хурц арслан Д.Алтанцоож 1600 оноо нэмж авснаар нийт 6600 оноотой болж, чансааны дөрөвдүгээрт дэвшжээ. Улмаар улсын начин Ч.Батчулуун тавд, улсын заан Б.Бат-Өлзий зургаад жагссан бол арслан Ц.Бямба-Отгон долоод, хурц арслан Н.Өсөхбаяр наймд, начин Д.Амарсайхан есөд, заан Д.Хүдэрбулга аравдугаар байрт бичигдэв.
Шинэчилсэн “топ-20” чансаа дараах байдалтай байна:
-
Улсын аварга О.Хангай – 7300 оноо
-
Улсын заан М.Лхагвагэрэл – 7100 оноо
-
Улсын начин Э.Батмагнай – 6650 оноо
-
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож – 6600 оноо
-
Улсын начин Ч.Батчулуун – 6400 оноо
-
Улсын заан Б.Бат-Өлзий – 6300 оноо
-
Улсын арслан Ц.Бямба-Отгон – 6100 оноо
-
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр – 6000 оноо
-
Улсын начин Д.Амарсайхан – 5800 оноо
-
Улсын заан Д.Хүдэрбулга – 5650 оноо
-
Улсын заан С.Сүхбат – 5450 оноо
-
Улсын арслан Б.Орхонбаяр – 4900 оноо
-
Улсын начин Б.Түмэндэмбэрэл – 4900 оноо
-
Улсын харцага Н.Золбоо – 4850 оноо
-
Улсын начин Л.Энхсаруул – 4800 оноо
-
Улсын начин Х.Цогтгэрэл – 4450 оноо
-
Улсын начин Б.Түвшинтөгс – 4300 оноо
-
Аймгийн арслан Ч.Алтангэрэл – 4300 оноо
-
Аймгийн арслан Ц.Төмөрцоож – 3900 оноо
-
Аймгийн арслан Е.Көптилек – 3850 оноо
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо.