x

Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй

И-Монгол академи УТҮГ нь 2025 онд төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш

И-Монголиа системээр 6383
И-Бизнес системээр 1708 нийт 8091 удаа амжилттай үйлчилгээ авсан байна.
Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. Тус үйлчилгээний онцлог нь төрөл бүрийн тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах үйлчилгээнүүдийн бүрдүүлбэрт байдаг бөгөөд гаргасан хүсэлт нь зөвшөөрсөн бол service.ulaanbaatar.mn вэбээр цахимаар тусгай зөвшөөрөл шинээр авах/сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрсөн хүсэлтийн дугаар оруулахад Цагдаагийн байгууллагаас гаргасан саналын файл нь шууд дуудагдаж орж ирдэг.

ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Mongolia/

И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орно.
Үйлчилгээнүүд хэсгээс “Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал” гэж хайна.
Үйлчилгээ авах товч дээр дарж ангилал хэсгээс аймгаа сонгоно.
Үүний дараа өргөдөл нөхөн бичих талбаруудыг бөглөн, хуулийн этгээдийн мэдээллүүдээ оруулж шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.
Холбоо барих мэдээллээ оруулсны дараа таны хүсэлт илгээгдэнэ.


ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Business/

Та И-Бизнес системд ААН-ийн захирлын бүртгэл болон байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэн орно.
Зүүн дээд буланд байрлах үндсэн цэсээс бүх үйлчилгээг харах сонголтыг хийж дэлгэцэд гарч ирэх хайлтын хэсэгт “Дүрс бичлэгийн техник” гэж бичсэнээр хамаарал бүхий бүх үйлчилгээнүүд гарч ирнэ.
Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал үйлчилгээнээс аймаг, орон нутгаа сонгож үйлчилгээ авах хэсгийг дарна.
Дэлгэцэд гарч ирэх өргөдөл нөхөн бичих, хуулийн этгээдийн мэдээлэл хэсгүүдийг бүрэн бөглөж үргэлжлүүлнэ.
Дараагийн алхам баримт бичиг хавсаргах талбарт ААН-ийнхээ албан хүсэлт, үйлчилгээ эрхлэх батламж, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг PDF файл болгон хавсаргана.
Холбоо барих мэдээллийг бөглөж дууссаны дараа таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.
Хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх тул та И-Бизнес системийн профайл хэсгийн хүсэлтүүд цэсээс өөрийн илгээсэн хүсэлтүүдээ харах боломжтой байна.

Видео заавар линк: https://www.facebook.com/watch/?v=229774616302477

Нэмэлт асуулт, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд 1111-2 лавлах утас руу ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 2 цаг 24 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 4 цаг 12 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 4 цаг 28 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 4 цаг 41 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 4 цаг 57 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 10 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 5 цаг 52 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 5 цаг 53 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 5 цаг 54 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 5 цаг 55 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 5 цаг 56 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 5 цаг 58 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 5 цаг 59 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 1 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 2 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 3 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 9 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 11 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 8 цаг 12 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top