Агаарын бохирдлын улмаас жил бүр дэлхийн хэмжээгээр 7 сая хүн үхэж, эдийн засгийн хохирол нь $5 их наяд доллар болж байна хэмээн Польшид болсон Цаг уурын бага хурал дээр танилцуулсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ илтгэлд өгүүлжээ.
Итгэлийг зохиогчид тэмдэглэснээр, бид Парисын цаг уурын гэрээнд тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд нэн түрүүнд амьсгалдаг агаарын чанарыг сайжруулан 2050 он гэхэд сая орчим хүний амийг аварч ихээхэн хэмжээний мөнгө хэмнэнэ гэжээ. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцлийн гол ололтуудын нэг болох ёстой ажээ.
Хүлэмжийн хийн хамгийн өндөр хаягдалтай 15 оронд агаарын бохирдол нь эрүүл мэндийн салбарынх нь хувьд ДНБ-ний 4 хувийн алдагдлыг авчирч байна. Гэтэл Парисын гэрээнд тусгагдсан үүргийг биелүүлэхэд ДНБ-ний нэг хувийг зарцуулахад хангалттай гэнэ.
Даяарчлалын дулаарал ба агаарын бохирдлын гол шалтгаан нь малтмал түлшний хэрэглээ болж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ бага нүүрс хүчилтэй эрчим хүчний эх сурвалжид шилжих санаачлагыг дэмжиж байгаа ажээ.
"Парисын гэрээ нь эрүүл мэндийн салбарын маш хүчтэй олон улсын гэрээ юм” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус хэлснийг НҮБ-ын мэдээний төв ишлэн дамжуулж байна.
"Цаг уурын өөрчлөлт нь хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дүнг авчирч байна” гэж Гебрейсус нэмэн тэмдэглэв. ДЭМБ-ын илтгэлд цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд улс орнууд эрүүл мэндийн салбартаа хэрхэн дээд зэргийн амжилт олох зөвлөмжийг засгийн газруудад хандан гаргаж өгсөн байна.
М.Цогт
Сэтгэгдэл (1)