Засгийн газрын 2024 оны 2-р сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, 3-р сарын 3, 4, 5-ны өдрүүдийг амралтын өдөр болгон тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор Хавдар судлалын үндэсний төв дээрх өдрүүдэд үзлэгийн цаг авсан иргэдтэй холбогдон, цагийг дахин товлож хуваарилахаар болжээ. Тус эмнэлэг 3-р сарын 15, 22-ны Бямба гарагт үзлэг хийж, ажлын цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв