Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 – Төрийн ордны Их танхимд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол болно.
10:00 – "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.
11:00 – ХХӨСҮТ-ийн зааланд томуу, томуу төст өвчин болон улаанбурхны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
11:30 – "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Ховд аймгийн Мөст сумын малчин Б.Төрбат "Монголын малчид нутаг усандаа тайван амьдармаар байна" сэдвээр мэдээлэл хийнэ.
11:40 – "Шинийн наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдэнэ.
12:00 – НЗДТГ-аас "Их хотын бүсгүйчүүд" хүндэтгэлийн ёслолыг Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
16:00 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уран бүтээлч М.Баярмагнай, З.Уянга, Д.Бурдаа нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэнэ.
17:00 – Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан "Гэгээ/Glow" үзэсгэлэн болно.
17:00 – "Гоо Бэхи" уламжлалт уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
19:00 – Улаанбаатар их танхимд "Энэ хүүхнүүд үү 2" дурсамж үдэшлэг, баярын тоглолт болно.
19:00 – “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа тоглоно.
19:00 – УДЭТ-ын уран бүтээлчид “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг тайзнаа толилуулна.