ИФА 2024 оны зун АНУ-д зохиогдох клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шагналын сан 1 тэрбум ам.доллар байхыг албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү шинэчилсэн тэмцээн 6-р сарын 14-нөөс 7-р сарын 13 хүртэл үргэлжилж, Европын 12 клубийг багтаасан нийт 32 баг өрсөлдөнө. Бүх баг хэсгийн болон плей-оффын шатанд гаргасан амжилтаасаа хамаарч мөнгөн шагнал хүртэх юм.
Энэ нь клубүүдийн ДАШТ-ний түүхэн дэх хамгийн өндөр шагналын сан болж байна. Мөн тэмцээнд оролцох боломжгүй клубүүдэд зориулсан "эв санааны нэгдлийн төлбөр" олгох асуудлыг ФИФА, Европын клубүүдийн холбоо (ECA) хэлэлцэж байгаа аж. Тус төлбөрийг Африк, Ази, Америк тивийн клубүүдэд ч олгох магадлалтай гэсэн мэдээлэл байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна.
ФИФА дээрх хэмжээний мөнгийг өөрийн нөөцөөс гаргахгүй бөгөөд DAZN стриминг платформтой нэг тэрбумын гэрээ байгуулсан аж. ФИФА энэ санхүүжилтээс өөртөө ямар ч ашиг авахгүй гэдгээ онцолсон байна.
Шинэ форматын дагуу тэмцээн дөрвөн жил тутам зохиогдох бөгөөд өмнөх шиг 7 багийн оролцоотойгоор жил бүр болохгүй. Харин 32 баг 8 хэсэгт хуваагдаж, хэсэг бүрийн эхний хоёр байр эзэлсэн багууд плей-оффын шатанд шалгарах юм.
Шигшээ багуудын ДАШТ-ээс ялгаатай нь, гуравдугаар байрын төлөөх тоглолт явагдахгүй гэдгийг ФИФА мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС