Сар шинийн баярын өдрүүдэд буюу 3-р сарын 1-6-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 1979 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс 690 буюу 34.9 хувь нь 0-18 насны хүүхэд байсан байна.
Осол гэмтлийн голлох шалтгаан нь халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдлууд бөгөөд нийт 856 иргэн (43.3 хувь) энэ шалтгаанаар эмнэлэгт хандсан байна.
Бусад голлох ослууд:
- Хутга, шил, шаазан зэрэг ахуйн осол – 357 (18.0%)
- Зам тээврийн осол – 274 (13.8%)
- Зодоон, хүчирхийлэл – 152 (7.7%)
- Амьд механик хүчин зүйл (нохой, муур, мал амьтанд хазуулах) – 164 (8.3%)
- Түлэгдэлт – 94 (4.7%)
- Осголт, хөлдөлт – 6 (0.3%)
- Бусад шалтгаан – 76 (3.8%)
Бэртэж гэмтсэн иргэдийн 13.8 хувь буюу 274 нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Тус төв болон салбар эмнэлгүүдийн хэмжээнд 81 эмч, эмнэлгийн ажилтан баярын өдрүүдэд тасралтгүй ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлсэн байна.
Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд хуваарийн дагуу ажиллаж байсан бөгөөд өнөөдрөөс хэвийн горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв