Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орох бол бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч үлээнэ.
Хүйтний эрч суларч,
- Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийд -13-18 градус,
- Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийд -3-8 градус,
- Говийн бүс нутгийн өмнөд хэсэгт +5-+10 градус,
- Бусад нутгаар -1-+4 градус дулаан байх төлөвтэй байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар