Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд:
- Тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах аргачлалын сургалтууд
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах эрдэмтдийн зөвлөмж
- Үр тарианы сэлгээний байдал, ХХААХҮЯ-наас баримталж буй бодлого, зорилтын талаарх мэдээлэл хүргэсэн байна.
Онцлох арга хэмжээнүүд
“Технологийн 7 хоног”-ийн хүрээнд дараах сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг зохион байгуулна:
- 3-р сарын 20 – Тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй
- 3-р сарын 24 – Махны үхрийн аж ахуйн баталгаат чанартай тэжээл үйлдвэрлэл
- 3-р сарын 25 – Сүүний үхрийн аж ахуйн тэжээл үйлдвэрлэл, холимог тариалангийн туршлага
- 3-р сарын 26 – Ургамал хамгааллын газрын нээлт, ургамал хамгааллын танилцуулга
- 3-р сарын 27 – Үр тарианы үйлдвэрлэл, хөрсний үржил шим хамгаалах технологи, жимс жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэрлэл
- 3-р сарын 28 – “Атар IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
“Атар IV” аяны үр өгөөж
ХХААХҮЯ-наас 2024-2028 онд хэрэгжүүлэх тус аяны зорилго нь:
- Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
- Эх орныхоо хөрс, уур амьсгалд тохирсон шинэ, ашигт таримлыг нутагшуулах
- Хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжлийг бий болгох
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх, ургацын тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ мэдээлжээ.