Японы мэргэжлийн сумогийн Харү башё өндөрлөхөд дөрөв хоногийн барилдаан үлдлээ.
11 дэх өдрийн барилдаанд Монголын сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил хамгийн түрүүнд качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлэв. 40 нас хүрч буй тэрбээр 2024 оны хаврын тэмцээнээс хойш дөрвөн башё дараалан 7-8 гэсэн амжилт үзүүлсэн бол сүүлийн гурван башё дараалан тавиас дээш хувийн амжилтаа хадгалж байна.
Мэргэжлийн сумогийн таван зиндаанд барилдаж буй 20 Монгол бөх байгаа бөгөөд тэднээс Тамавашигаас гадна жюүрёод Роога А.Амарсанаа, макүшитад Хокүтомарү Н.Чинзориг, Асахакүрюү Р.Жамъянтогтох, Сэйхакүхо Ө.Дэмиджамц, санданмэд Госэйзан Б.Мөнх-Од, Саданохикари Д.Наранцогт, жонокүчид Тэнросэй С.Лувсангомбо нар тавин хувийн амжилтаа үзүүллээ.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байсан Таканошо-г давж, тавин хувийн амжилтаа хийх боломжоо хадгалж үлдэв.
Монгол сумочдын амжилт (11 дэх өдөр)
Макүүчи
- Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн – 5-6
- М-2 Чёошёома Г.Мөнхсайхан – 4-7
- М-7 Тамаваши Б.Мөнх-Оргил – 8-3
- М-8 Оошёома П.Дэлгэрбаяр – 6-5
- М-12 Оонокацү Б.Чойжилсүрэн – 7-4
Жюүрёо
- З-1 Тамашёохо Э.Энхманлай – 7-4
- З-3 Роога А.Амарсанаа – 8-3
- З-6 Б.Миторюү Төрболд – 3-8
- З-10 Дайсэзэн А.Асгахад – 6-5
Макүшита
- Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр – 2-3
- З-8 Котокэнрюү Г.Билгүүн – 0-4
- З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар – 3-2
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн – 4-1
- Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох – 4-1
- Б-16 Казэноүми Ц.Билгүүн – 3-3
- З-21 Хокүтомарү Н.Чинзориг – 4-2
- Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат – 2-3
- З-45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц – 4-2
Санданмэ
- З-6 Госэйзан Б.Мөнх-Од – 4-2
- Б-18 Саданохикари Д.Наранцогт – 4-2
Жонокүчи
- Б-13 Тэнросэй С.Лувсангомбо – 5-1
Эх сурвалж: Japan Sumo Association