Сингапурт энэ сарын 26-наас эхлэх 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно. Дөрөв хоног үргэлжлэх уг тэмцээн шинэ улирлыг нээж буй онцлогтой бөгөөд манай баг тамирчид бэлтгэлдээ гараад байна.
Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа А хэсгийг тэргүүлж, зохион байгуулагч Сингапурын багтай нэг хэсэгт оржээ. Харин гурав дахь баг нь Малайз, Индонез, Хонконг, Хятад, Бахрайн, Гуам гэсэн багуудаас урьдчилсан шатыг давсан нэг байх юм.
Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, В хэсгийг тэргүүлнэ. Энэ хэсэгт Тайланд шууд багтсан бол гурав дахь баг нь Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуам гэсэн багуудаас шалгарна.
Багийн бүрэлдэхүүн:
- Эрэгтэй баг: Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Г.Цэлмэг, Г.Дөлгөөн
- Эмэгтэй баг: О.Хулан, М.Булбул, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Ц.Болорцэцэг
Өнгөрсөн жил Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа 2023 оны Азийн аварга болсон бүрэлдэхүүн дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Багуудыг Стив Сир удирдан дасгалжуулна.
Эх сурвалж: FIBA 3x3