x

Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүс тогтоож, түлшний хэрэглээг бууруулах, газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрх дулаан, цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, өрхийн зуух, түлшний хэрэглээг бууруулжээ.

"Нүүрснээс нар руу" төслийг өргөжүүлнэ

Энэхүү сайн жишгийг бусад хороодын өрхүүдэд нэвтрүүлэх зорилгоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд дараах хороодын шалгуур хангасан айл өрхүүд хамрагдана:

  • 3, 6, 7, 8, 23, 26, 30, 36, 31, 43 дугаар хороод

Эдгээр айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, мөн дулаалга хийснээр агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулах зорилготой.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төсөлд хамрагдахгүй үлдсэн өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулахаар болжээ.

СХД-ийн Засаг даргын байр суурь

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр энэ талаар:
"Ногоон бүсэд багтаж буй хороодод LPG, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Бид энэ бүсэд хамаарахгүй байгаа хороодын түлшний хэрэглээг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний тулд хорооноос шалгуур хангасан өрхүүдийн судалгааг гарган, төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран ажиллах нь чухал. Өмнө нь хоёр хороонд амжилттай хэрэгжсэн энэ төслийг өргөжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой" хэмээн ярив.

Энэхүү төсөл нь гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 5 цаг 21 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 5 цаг 22 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 5 цаг 22 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 5 цаг 24 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 5 цаг 25 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 5 цаг 25 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 5 цаг 26 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 27 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 5 цаг 28 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 5 цаг 29 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 5 цаг 30 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ 8 цаг 45 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав 8 цаг 47 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа 8 цаг 49 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив 8 цаг 51 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно 8 цаг 53 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 8 цаг 53 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ 8 цаг 54 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 56 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно 9 цаг 49 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна
Top