Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутгийн бөхийн салбар холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Гуравдугаар сарын 21-нд болох энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, 330 сумын бөхийн салбар холбоодын удирдлагууд оролцоно.
Зөвлөгөөний үеэр дараах асуудлуудыг хэлэлцэх аж:
-
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах санал
-
Аймаг, сумын баяр наадмын бөхийн барилдааны зохион байгуулалттай холбоотой хүсэлт
-
Орон нутгийн үндэсний бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт
-
Жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй
-
Монгол бөхийн хүүхэд, залуучуудад үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх арга зам
-
Орон нутгийн бөхийн холбоодод тулгамдаж буй асуудлууд
Энэхүү зөвлөгөөн нь орон нутгийн бөхийн хөгжлийг дэмжих, зохион байгуулалтын асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм.