Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорлоо.
Эхний баг болох “Бишрэлт Металл” хагас шигшээд хамгийн түрүүнд шалгарсан бөгөөд “Завхан Бродерс”-ыг цувралд 4:0-ээр буулган авсан байна. Тэд хагас шигшээд АПЭС болон “Майнерс” багуудын хожсонтой тоглох юм.
Нөгөө талд аваргаа хамгаалан тоглож буй “Хүлэгүүд” Дархан хотоос гаралтай “Дархан Юнайтед”-ыг цувралд 4:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарлаа.
Тэдний хагас шигшээд тоглох өрсөлдөгчөөр “Сэлэнгэ Бодонс” баг тодорсон. NBA-ын шилдэг тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн тус баг 2024-2025 оны улиралд аваргаар тодорч, Зүүн Азийн лигт тоглох зорилготой яваа бөгөөд “Хүлэгүүд”-ийг хожих даалгавартай тулгарч байна.
Хагас шигшээ тоглолтын цуврал энэ сарын 22-ны бямба гарагт эхэлнэ.