x

Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд Монгол улсаас 15 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод 2019 оны гуравдугаар сарын 02-12-нд болно. Энэхүү наадамд спортын 4 төрөлд манай улсаас 15 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Спортын 11 төрлөөр медалийн эздээ тодруулах энэхүү дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд 5000 волентёр буюу сайн дурын хөтөч нарыг сонгон ажиллуулах юм. Өмнө нь энэ их наадам 2017 онд Казахстан улсын Алматы хотод болж байсан юм. Энэ удаагийн XXIX өвлийн универсиад наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Япон дасгалжуулагчтай монгол охин өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Мөн орон зай баримжаалах цанын тэмцээн, шорт трейк, цана гэсэн 4 төрөлд манай улсаас 15 тамирчин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын Оюутны Спортын холбооноос баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Универсиад нь Олон Улсын оюутны спортын холбоо (FISU) -ын удирдлаган дор зохион байгуулагддаг олон улсын спортын тэмцээн юм.

"Универсиад" нэр нь "Их сургууль", "Олимпийн" гэсэн үгнээс гаралтай. Оюутны тэмцээн хоёр жил тутам болдог оюутан тамирчдын дундах томоохон өрсөлдөөн юм. Их дээд сургуульд суралцдаг 17-25 насны оюутан тамирчид дэлхийн универсиад наадамд оролцох учиртай. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадам анх 2012 оноос эхлэлтэй. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын бэлгэ тэмдэг буюу маскот нь U-Laika юм. Энэ нь 2019 оны Универсиадын Красноярскийн сахиус юм. Энэ бол үнэнч, нөхөрсөг, баяр баясгалан, мөнхийн энергийн бэлгэдэл юм. 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ дэлхийн оюутны өвлийн универсиад наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 10 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 1 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 14 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 27 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 2 цаг 43 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 2 цаг 56 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 38 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 3 цаг 39 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 3 цаг 40 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 3 цаг 41 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 3 цаг 42 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 3 цаг 44 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 3 цаг 45 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 47 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 3 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 3 цаг 49 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 5 цаг 55 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 5 цаг 57 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 5 цаг 58 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 5 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top