x

“Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулна

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-тай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” тул хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр, манай хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш амжилттай ажиллаж ирснийг онцлов.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай хоёр улс хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг адилхан үнэт зүйлстэй ардчилсан орнууд тул цаашдаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарч, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд, Нээлттэй дэлхий манлайллын төвөөс “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш жил бүр Улсын Их Хуралд шинээр сонгогдсон таван гишүүнд АНУ-ын засаглалын систем, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг олгодог. 2022 оноос хойш энэ хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулдаг болсныг дурдаад тус хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлэхээр болсныг дуулгав.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, шинээр байгуулагдах парламентын үйл ажиллагааны бэлтгэл ажлын туршлагаас хуваалцахыг хүслээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ирэх зургадугаар сард болох Монгол УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй, Монголын парламентын түүхэнд бичигдэх шинэ танхим бүрдэнэ. УИХ-ын Тамгын газар нь парламентын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа бүрэн ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол УИХ-ын тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 126 гишүүнтэй парламент бүрдэх тул бид олон улсын парламентын сайн жишгүүдийг судалж, шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусган ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн саналаар мэтгэлцээн явуулах механизмыг нэвтрүүлэх, гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан нам, эвслийн бүлэг болон бусад гишүүдийн Улсын Их Хуралд авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн үг хэлэх, асуулт асуух хугацааг тогтоох зэргээр сахилга, хариуцлагыг нь сайжруулахаар бүлэг зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын дарга шаардлагатай гэж үзвэл өргөн мэдүүлэхээс өмнө хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах бөгөөд цаашлаад анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд тухай бүрд хууль зүйн дүгнэлт гаргуулах, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох зэрэг онцлог зохицуулалтыг тусгаад байна гэв.

Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах болсонд талархал илэрхийлээд цаашид олон талт сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын төгсгөлд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимтай мэргэжил нэгтнүүдийн солилцоог өрнүүлэх, Конгрессын номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлэх, Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 31 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 19 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 35 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 48 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 4 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 17 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 59 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 1 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 1 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 2 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 3 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 5 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 6 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 8 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 9 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 10 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 16 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 18 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 19 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top