x

Д.Ганбат: Сүүлийн найман жилийн турш өдөр бүр "4 сарын 1" байлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр 4 сарын 1-н буюу инээдмийн баярын өдөр. Гэхдээ сүүлийн найман жилийн турш өдөр бүр инээдмийн өдөр байлаа. Ерөнхий сайд маань бараг бүх телевизийн сувгаар гарч, сүүлийн найман жилийнхээ ажлын тайланг ярьж байх шиг байна. Эрх баригчид авлига албан тушаалын хэрэгтэй амаараа л тэмцэж байгааг бүгд харлаа. Өнгөрсөн хугацаанд музей, хөшөө босгож ард түмнийг хуурсан контент л хийсэн. Гэхдээ ард түмний амьдрал уруудаж байгааг бүгд мэдэрч байна.

Саяхан эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлсэн гэж ярилаа. УИХ-ын 80 гаруй хувийг нь эзэлдэг, 20-30 сайдтай, 200,000-300,000 төрийн албан хаагчтай эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 100% биелүүлэх бүрэн боломжтой байсан. Миний бодлоор МАН мөрийн хөтөлбөрөө 10% ч биелүүлж чадаагүй. Ийм нам сонгуульд оролцох шаардлагагүй л санагдана. Тэгчхээд өөрсдөө болохоор манай нам сонгуульд ялах ёстой гэж яриад байдаг. Ард түмэн бол өөрөөр харж байна. Би хувьдаа МАН-ыг сонгуульд ялагдах ёстой л гэж үзнэ.

Өнөөдөр хэлэлцсэн асуудлын тухайд Мэргэжлийн Нэгдсэн Холбооны тухайд манай нөхцөлд их эмзэг байдаг. Харьцуулахад Европын улс орнуудад мэргэжлийн холбоод нь хүчтэй байдаг. Эмч нар нь цалингаа нэмүүлэх, ажиллах орчноо сайжруулах тал дээр санал гаргахад тэрийг нь хааж боогоод байдаггүй. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцээд батлах нь зөв гэж үзэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    Ганбат 8 жил унтаж байжээ
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 31 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 19 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 35 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 48 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 4 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 17 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 59 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 1 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 1 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 2 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 3 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 5 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 6 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 8 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 9 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 10 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 16 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 18 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 19 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top