x

УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой. УИХ 2019, 2023 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах үүрэг бүхий ажлын хэсгүүд өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж,  өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд ажиллан, хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болгосон. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой тодорхой хэдэн асуудлыг зарчмын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч  Н.Энхболд дээрх төслүүдийн шинэлэг заалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлнэ. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, бүтэц, УИХ-ын дарга, гишүүдийн бүрэн эрхийн, хууль тогтоох үйл ажиллагааны журмын талаар, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг зэрэг долоон бүлэг бүхий өөрчлөлтөөр дээрх хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна.  УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, гишүүдийн 95 ба түүнээс дээш хувь нь сонгогдсоноор УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам олонх болох талаар албан ёсоор хуульчилсан.

УИХ сонгуулийн дараа үйл ажиллагаагаа эхлэхдээ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бүрэн эрхтэй. Энэ үүднээс сүүлийн 30 гаруй жилийн туршлагаас үндэслэн хуралдааны цагийг зөв зохион байгуулах, хуулийг шуурхай хэлэлцэх, олонх, цөөнхийн оролцоог сайн хангах талд хоёр зарчмыг баримталж, УИХ-ын байнгын хороодыг байгуулахаар хэлэлцлээ. Тодруулбал, Байнгын хороод 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй болгох, одоогийн хуулиар УИХ-ын гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд харьяалагддаг байсныг хоёроос илүүгүй байхаар тусгаж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн салбараар мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Дэд хороо, хянан шалгах түр хорооны хувьд одоогийн парламентын үед хуулийг шинээр мөрдөж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Ер нь хянан шалгах түр хороо нь УИХ-ын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй шинэ, үйл ажиллагааны хувьд анхаарал татсан асуудлуудын нэг юм. Тиймээс дээрх түр хороог нийт гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаснаар байгуулж, нэг дор дөрвөөс илүүгүйг байгуулж ажиллах саналыг оруулахаар бэлтгэж байна.

Нам, эвслийн бүлгүүдийн хувьд 12-оос дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулан ажиллах боломжтой. Олон гишүүнтэй парламент бүрэлдэх учраас өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, олон улсын ижил төстэй парламентыг судалснаар хурлын чуулганыг аль болох үр дүнтэй явуулах талаар олон талаас ярилцаж хуулийн төслийг боловсруулж байна. Энгийнээр хэлбэл, бодлогын асуудлууд бүлгүүд дээр төвлөрдөг учраас аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоогоод, бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор цагийг хуваарилж өгөх зарчмаар хуулийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийн зарчмын асуудлуудыг бид Ардчилсан намд урьдчилсан байдлаар хэлж танилцуулсан. Одоо ХҮН-ын төлөөллийг оролцуулан байр сууриа нэгтгэх юм” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар байнгын хороодын чадавх, эрх мэдэл мэргэжлийн байх ёстойг онцгой анхаарах ёстой талаар хэлэлцсэн. Засгийн газартай тухайн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлуудаа оруулж ирэхэд хэрэгжилт нь тодорхойгүй, хариуцлага хэрхэн тооцох нь УИХ-ын талаас тодорхой байдаггүй. Энэ нь ард иргэдийн тухайн салбар болоод төрд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс тухайн байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хувиар санал оруулж байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 56 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 44 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 3 цаг 0 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 13 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 29 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 24 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 25 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 26 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 27 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 28 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 30 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 31 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 33 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 34 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 35 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 41 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 43 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 44 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top