Комедиан Д.Амартүвшингийн "Либертари нам", намаа бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаагаа УДШ-д өгчээ.
"Либертари нам"-ыг Д.Амартүвшингээр мэддэг ч түүний цаана улс төр судлал, философи, либерализмын талаарх гүнзгий мэдлэгтэй шинэ, залуу үеийнхэн бий юм. Өмнө нь гурван удаа намаа бүртгүүлэх хүсэлт өгсөн ч УДШ татгалзсан байдаг.
Цаг хугацааны хувьд, намууд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлээд буй тул "Либертари нам" 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй юм.